Aug 29, 2012

Төсөөллийн нөлөөлөл

 
1996 оны зун MIT компанийн долоон залуухан судлаач хүн, компьютер хоорондын нөлөө, хамаарлыг судлахаар өөрсдөө туршилтын бай болжээ. Тэд өөрсдийгөө гадаад ертөнцөөс тусгаарлаж, цахим ертөнцөд сарын турш “амьдрах”- аар зориглосон байна. Ердөө гурав хоногийн дараа компьютерийн товчлуурууд хэтэвчнээс нь ч үнэ цэнтэй болж, өнгөт дэлгэцнээс нүдээ салгаж чадахгүй болтлоо солиорчээ. Тэд бие биенээ “киборг” хэмээн нэрийдэн, үүндээ ч баяртай байсан аж. Гэвч үнэн хэрэгтээ гажгууд болон хувирч, туршилтын хугацаа дуусмагц сэтгэц, мэдрэлийн эмнэлэгт хүргэгджээ. Судалгааны багийг ахалж байсан MIT-гийн сэтгэл судлаач Шерри Таркл саяхан өөрийн блогтоо “Бид бүгд киборг болсон” хэмээн бичжээ. Түүний зөв, бид бүгд киборг болсон.
Үл гүйцэх хувьсал
Интернет гэгч эхэн үедээ өөлж барамг үй шид, хүний оюун ухаанаар бүтээсэн бүхний охь манлай хэмээгдэж байв. Гэвч тэр хэтэрхий их ид шидтэй учраас хүний эрүүл мэнд, оюун санаа, үнэтэй цагийг хумслахаас гадна урьдын цагт үнэ цэнэтэй бүхнийг нухчин дарах болсон нь анхаарал татаж эхэллээ. Өсвөр насныхан, залуус өөрсдийг өө компьютерийн дагалдах хэрэгсэл мэтээр төсөөлж, нэг хоног интернетгүй орчинд амьдарвал маргааш өдрийг хэрхэн өнг өрүүлэхээ төсөөлж чадахгүй болтлоо хүлэгджээ. Өдгөө дэлхийн хүн амын 22 хувь нь өөрийн гэсэн компьютертэй бөгөөд 1.4 тэрбум хүн интернетийн тогтмол хэрэглэгч болсон гэх судалгаа бий. 25-аас доош насны хүн өдөрт дунджаар найман цаг компьютер ширтэж өнгөрүүлдэг бөгөөд энэ нь унтахаас бусад өдөр тутмын үйлдлээс хамгийн их цаг хороодог нь аж. АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Б.Обама тангараг өрг өхтэй зэрэгцэн дэлхийн анхны ухаалаг гар утас iPhone нээлтээ хийж байв. Гэтэл ердөө дөрөвхөн жилд анхны загвар нь хоцрогдож, “iPhone” л гэхэд дөрвөн шинэ загвар худалдаанд гаргаж, таблет гэх техник бий боллоо. Энэ бол хэлбэрийн төдий өөрчл өлт биш юм. Дөрвөн жилийн хугацаанд хүмүүсийн амьдралын хэвшил, зуршилд ч эерэг, сөрөг олон өөрчлөлт бий болсныг хүлээн зөвшөөрөхгүй гээд яалтай билээ.
Бид амьд бичгийн машин болсон уу
“Newsweek” сэтгүүлд бичсэнээр, ухаалаг гар утас хэрэглэдэг гурван хүн тутмын нэг нь унтахын өмнө ном унших биш, утсаа оролддог зуршилтай болсон гэнэ. Түүнчлэн хүмүүс яг л амьтай, уураг тархитай бичгийн машин мэт болжээ. Өдгөө гар утас хэрэглэгч хүмүүс сард дунджаар 400 текст мессеж хүлээн авч, илгээдэг бөгөөд энэ нь 2007 оныхоос даруй дөрөв дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Тэгвэл өсвөр насныхан болоод залуусын дундах үзүүлэлт 3700 текст мессеж болж, мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн байна. Мөн гар утас хэрэглэгчдийн гуравны нэг нь утасны чичиргээнд дасал болж, ямар нэгэн цочроо өгөхөө байж, энгийн зүйл мэт ханддаг болсон гэнэ. Үүнийг судлаачид “мэдрэгчийн синдром” хэмээн нэрийдэж, нарийвчлан судалж эхэлсэн байна. Оксфордын их сургуулийн эм судлалын профессор Сюзан Гринфилд дижитал соёлын сөрөг нөлөөллийн тухай ном бичиж буй бөгөөд “Интернет, гар утасны хэрэглээ өдгөө дэлхийн дулаарлаас ч эмзэг асуудал болж хувирлаа.
Бидний эргэн тойронд байгалийн бүтээсэн олон гайхалтай зүйл буй нь аз. Гэвч хүн төрөлхтөн байгалиас холдож, технологт сүсэглэх болсон нь тэдний сэтгэц, мэдрэлд нөлөөлж эхэлсэн. Зүүдэндээ ярих, босож явах, нойргүйдэх зэрэг нь энгийн зүйл мэт болж, ийм шинж тэмдэг илрэх үед хүм үүс эмчид үзүүлэхээ ч байж, дасал болов. Технолог биднийг зомби шиг болгож байна” хэмээн ярьжээ. Харин Хүний зан төлөвийн өөрчлөлтийг судлах төвийн захирал Питер Виброу өөрийн судалгааны ажлынхаа эцэст “Компьютер бол электрон кокайн юм” гэх дүгнэлтэд хүрсэн байна. Тэгвэл “Компьютер, интернэт, гар утасны хэрэглээ эхэндээ хүний сонирхолд хөтлөгддөг байсан. Гэтэл өнөө үед хүмүүс энэ нь заавал байх ёстой зүйл, төрөлх өгөгдөл мэт, жишээ нь биеийнх нь нэг хэсэг адил болсон” гэж интернетийн нөлөөллийн тухай “The Shallow” номоороо Пулитцерийн шагналд нэр дэвшиж байсан, зохиолч Николас Карр бичжээ. Цаг урсах бүрт аливаа зүйл хөгжиж, хувьсаж байдаг. Муу зуршил ч ялгаагүй. Тэгвэл “киборг” болсон биднийг цаашид юу хүлээж буй бол?
Хуурамч дохио
БНХАУ, БНСУ, Тайваньд интернетийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай арга хэмжээ авч, хязгаарлалт хийж буй. Учир нь, эдгээр улсад интернетэд донтох өвчтэй хүмүүсийн тоо 10 саяыг хол давж, өсвөр насныхны 30 хувьд нь эл шинж тэмдэг илэрсэн учраас түргэн авсан нь энэ. БНСУ-д их, дээд сургуулиудын дотуур байр, үйлчилгээний газрууд болон интернет кафег шөнийн цагаар хааж, wireless бүхий газруудын идэвхтэй байх цагийн хуваарьт өөрчл өлт оруулахаар төлөвлөж буй гэнэ.
Өнгөрсөн жил Тайванийн эрдэмтэд ухаалаг гар утас хэрэглэгчдийн дунд судалгаа явуулжээ. Тэд 200 хүн сонгож, хоёр долоо хоногийн хугацаанд судалгаанд оролцогчдыг цахим ертөнцөөс тусгаарласан байна. Тэдэнд санамсаргүй байдлаар чичиргээний чимээ сонсгоход ихэнх нь автоматаар өөрийн халаасыг тэмтрэх, чимээ гарсан зүгт төвлөр өх зэрэг шинж тэмдэг илэрч, “хуурамч дохио” болохыг мэдсэн хойноо инээлдэж байжээ. Хоёр долоо хоног өнгөрч, судалгаанд оролцогчид энгийн амьдралдаа орсны дараа л жинхэнэ шинж тэмдгүүд илэрч эхэлсэн гэнэ. Дунд сургуулийн сурагч хүү судалгаа дууссаны маргааш нь бүтэн 24 цаг гар утсаа хэрэглэж суусан бол, 31 настай худалдагч бүсгүй машин барих үедээ ч гар утсаа оролдож байсан аж. Улмаар 10 хүн донтсон гэдгээ хүлээн зөвшөөрч, зургаан хувь нь хэрэглээгээ багасгаж, гурван хувь нь дахин хэзээ ч гар утас хэрэглэхгүй байхаар ам өгсөн байна. Харин 86 хувь нь ямар нэг ам тангараг өгөөгүй аж. Тэгвэл “iDisroder” номын зохиогч Ларри Рөүсэн АНУ-ын Өмн өд Калифорнийн их сургуулийн эрдэм шинжилгээний багийнхантай хамтарч, 750 хүний өдөр тутмын амьдрал дахь гар утасны хэрэглээний талаар судалгаа явуулжээ. Үр дүнд нь судалгаанд оролцогчид ажлын цагаар 15 минут бүрт текст мессеж, мэйл илгээх, хүлээн авах, эсвэл “Facebook”, “Twitter”, “Instagram”- аа шалгадаг болох нь илэрсэн байна. Мөн тэдний ихэнх нь утсаа өөрт ойрхон тавьж унтдаг бөгөөд шөнө ямар нэг байдлаар сэрэх бүрийд гар утсаа шалгадаг зуршилтай нь ажиглагджээ.
Төсөөллийн орон
Дараачийн судалгааны үр дүн бүр ч ноцтой гарчээ. Америкийн Ой дурсамж судлах төвийн эрдэмтэн Гэри Смаллаар ахлуулсан баг интернет тогтмол хэрэглэгч 12, огт ашигладаггүй 12 хүнийг таван цагийн турш интернет ашиглуулж, дараа нь үзсэн харсан, хийсэн бүхнээ эргэн санаж байгаа эсэхийг нь судалжээ. Интернет тогтмол ашигладаг 12 хүн үйл явдлуудын дарааллыг алдалдалг үй шахам хэлж судлаачийг гайхашруулсан байна. Харин долоо хоногийн дараа тэд ихэнхийг нь ор тас мартсан байжээ. “Интернет тогтмол хэрэглэгчдийн агшин зуурын ой санамж сайн хөгжсөн хэрнээ, марталт нь хурдан. Тэдний тархины ажиллагаа хар тамхи, архинд донтсон хүнийхтэй төстэй байсан нь сонирхол татаж байна” хэмээн Гэри Смалл ярьжээ. Компьютерийн өмнө удаан сууж, интернетэд олон цагаар хэсүүчлэх нь хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, хүүхэд насны дурсамж, сэтгэл хөдөлгөсөн үйл явдлуудыг мартах, бүдгэрэхийг түргэсгэдэг болох нь илэрсэн байна. Улмаар хоёр ба түүнээс дээш жил интернет тогтмол хэрэглэсэн хүмүүсийн ганцаардах нь элбэгшиж, найзуудаасаа хөндийр өх нь ихэсдэг. “Facebook”, “Твиттер” тогтмол хэрэглэдэг хүм үүс ойрын танил, таньдаг хүмүүсийнхээ талаас илүү хувьтай нь хэзээ ч уулзаж байгааг үй гэдэг нь Гэри Смаллын хийсэн судалгаагаар батлагджээ. Залуус ном уншихаа больж буй нь интернетийн ахуйн нөлөөллийн нэг нь. Учир нь “Facebook”, “Twitter”-ээр тоо томшгүй их мэдээлэл хөвөрч буй учраас тэд мэдээллээс залхаж, хачин сонин зүйлсийн талаар уншихыг илүүд үздэг болжээ. Тэрхүү хачин сонин зүйлс нь интернетийн амин сүнс юм. Ихэнх оронд хөдөөгөөс хот руу чиглэсэн нүүдэл ажиглагдаж буй. Угтаа хүмүүс бие биедээ илүү их ойртож буй боловч энэ нь хэлбэрийн төдий өөрчлөлт аж. Цахим ертөнц ихэнх хүний хувьд төсөөллийн орон зай, орон нутаг нь мэт болсон учраас сэтгэл зүйн хувьд тусгаар хүмүүс олширч буй. Тэдний ихэнх нь дэлхий даяаршиж буйтай санал нэгддэг. Гэвч үнэн чанартаа дэлхий биш тэд өөрсдөө дангааршиж байгаа хэрэг. Сүүлийн үед компьютер, гар утас, интернетийн хэрэглээнээс үүдэлтэй шинэ төрлийн эмгэгүүд бий болох нь олширчээ. “Фэйсбүүкийн сэтгэл гутрал”, “цахим ганцаардал” гэхчлэн шинэ нэр томъёо сэтгэц мэдрэлийн өвчний толь бичигт шинээр бичигдэж байгаа аж.

Aug 10, 2012

Спорт, эдийн засгийн хамаарал



Евро бүсийг өрийн хямралд уруу татаж, өдгөө гадаад өр нь ДНБ-ээсээ давсан Италийн Засгийн газар “Лондон- 2012” зуны олимпийн XXX наадмаас алтан медаль хүртсэн тамирчдадаа тус бүр 182 мянган ам.доллар өгнө гэдгээ мэдэгдэв. Өчигдрийн байдлаар тус улсын долоон тамирчин алтан медаль хүртээд байгаа бөгөөд мөнгө, хүрэл медалийн эздэд дээрхээс дутахгүй мөнгөн шагнал очих нь. Олимпод яллаа гээд тус улсын эдийн засаг өсөхгүй, харин ч тамирчдад “бэлэглэх” сая гаруй ам.долларын өрөнд унахаар байна. Яагаад дэлхийн улсууд олимпийн наадамд ийн өндөр ач холбогдол өгдөг вэ. Олимп эхлэхээс өмнө “Goldman Sachs” хөрөнгө оруулалтын банкныхан “Лондон- 2012”-оос аль улс, хэчнээн медаль хүртэхийг тооцжээ. Ингэхдээ нэг хүнд ногдох ДНБий хэмжээ, шинэ технолог нэвтрүүлсэн байдал, эдийн засгийн хэтийн төлөвийг нь харгалзан үзсэн аж. Ийн тооцоход АНУ 108, БНХАУ 98, ОХУ 74, Их Британи 65, Австрали 46 медаль хүртэж, тэргүүлэх магадлалтай байна. Тэгвэл Дэлхийн банк энэ онд хүчирхэг эдийн засаг бүхий улсуудыг нэрлэхэд АНУ (1), БНХАУ (2), ОХУ (6), Их Британи (8) эхний аравт багтсан нь сонирхол татав. Олон улсын Олимпийн хороо биш, Хөрөнгө оруулалтын банк “Goldman Sachs” яагаад медалийн таамгийн судалгаа гаргасан бэ гэдэг ч анхаарал та таж байна. “Анзаарч байхад эдийн засаг нь өөдрөг яваа орнууд л олимпод медалийнхаа тоогоор тэр гүүлдэг. Монголын уул уурхайн сал бар ид анхаарал татаж байх үед л “Бээжин 2008”-аас бид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, түүхэн ам жилт байгуулсан. Гэтэл 2004 онд ердөө нэг хүрэл, 2000 онд ганзага хоо сон ирж байсан шүү дээ” гэж Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чад варын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу хэлэхэд л сая итгэв.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 17 ХУВЬ, МЕДАЛИЙН ТОО ТАВ 

Манай улс “Лондон 2012”-оос нэг мөнгө, хоёр хүрэл, дээр нь хоёр ч боксчин хүрэл медалийн болзол хангаад байгаа. Тэгвэл энэ онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 20 хувиар, эдийн засаг 17 хувиар өсөх таамаг бий. Мөн “Goldman Sachs” манай улсыг энэ удаагийн олимпоос нэг алт, нэг мөнгө, хоёр хү рэл медаль авна гэж тооцоолсон. Бас болоогүй медаль авсан тамирчддаа алт бол 100, мөнгө бол 60, хүрэл бол 30 сая төгрөг өгөх Засгийн газар шийдвэр гарсан. Өнгөрсөн олим поор алтан медалийн эзэнд 120, мөнгөнд 60, хүрэл 30 сая төгрөг амлаж, үүнийгээ ч гардуулсан билээ. Үүнээс гадна компаниуд ч монгол тамирч даа дэмжиж, мөнгөн шагнал гардуу лах мэдээ гарсаар байна. “Бээжин-2008- ”-д алтан медаль хүртсэн тамирчинд “Оюутолгой” компани тонн, мөнгөн медалийн эзэнд хагас тонн зэстэй тэнцэх мөнгөн урамшуулал гар дуулж байснаар багцаалж болно. Эдийн засгийн болоод олимпод үзүүлж буй амжилт хоёр ийм том хамааралтай ажээ. Евро бүсийн орнуудаас эдийн засаг нь хамгийн их доройтож буй Герман, Франц, Грек, Испани улсуудын “Лондон-2012”-т үзүүлж буй амжилт “Goldman Sachs”-ын таамаг болоод, “Бээжин-2008”-ынхаас хамааг үй дор явна. Тэгвэл эдийн засаг нь өсөж, Европын зэрэгт хүрэхээр зүтгэж буй Азийн төлөөллөөс одоогоор БНХАУ, БНСУ эхний аравт яваа бол араас нь Япон, Казахстан шил дарж байх жишээтэй. АНУ-ын эдийн засаг харьцангуй тогтвортой байгаа уч раас медалийнх нь тоонд тийм ч их өөрчлөлт гараагүйн дээр, таам гийг эвдэж ч мэдэх эерэг дүр зураг харагдаж байна. Тэгвэл “Бээжин- 2008”-д манлайлсан БНХАУ энэ олимпод яагаад хоёрдугаарт жагсах таамаг гарав. Нэгдүгээрт, тухайн олим пийг БНХАУ нутагтаа зохион байгуул сан. Хоёрдугаарт, сүүлийн хоёр жил тус улсын инфляц дээд цэгтээ хүрч, эдийн засгийн өсөлтийн таамгаа удаа дараа бууруулсан. Өчигдрийн байдлаар тус улс 77 медаль хүртсэн амжилтаар АНУ (81)- ын дараа жагсаж байна.


БИЕИЙН ТАМИРЫН ҮЗЛЭГ БУС САНХҮҮГИЙН ШАЛГАЛТ

“Хэрэв анзаарвал медалийн тоогоор эхний аравт багтсан улсуу дын ихэнхийнх нь нэг хүнд ногдох ДНБ энэ онд өсөлттэй яваа. Эдийн засаг нь тогтвортой, хөгжиж байгаа ул сууд л тамирчдадаа хангалттай мөнгө зарцуулж, шинэ техник хэрэг слээр хангаж, ахиу шагнал амлана. Тэгэхээр спорт бол тухайн орны эдийн зас гийн толь юм” хэмээн “Goldman Sachs”-ийн шинжээч Жое Уэйсен тал ярьжээ. Түүний яриа үнэн эсэхийг та дээрх графикаас харьцуу лан, харсан байх. Олимп давхар “эдийн засгийн шалгалт” байдаг учраас з арим улс санхүүгийн таагүй байдлаа халхавчлахын тулд спортод “хүчээр” их мөнгө зарцуулдаг, тамирчдад их хэмжээний мөнгөн шагнал амладаг болохыг Жое Уэйсентал батал сан. Хэрэв олимп зүгээр л нэг би еийн тамирын үзлэг байсан бол нүсэр зардалтай уг наадмыг зохион байгуулах гэж улс орнууд уралдахг үй, спортод ч их хэмжээний мөнгөн шаг нал амлахгүй нь тодорхой.

ИХ БРИТАНИЙН БОНУС 

Олимпод олон медаль авахаас гадна уг наадмыг зохион байгуулна гэ дэг эдийн засгийн асар их ач холбогдолтой. Евро бүсийн орнуудаас ажилгүйдэл хамгийн багатай улс болох Их Британи Олимпийн бү- тээн байгуулалтад зориулж олон мян ган ажлын байр бий болгосноор “ав рагдсан”. Улмаар уг орныг зорих жуулч дын тоо суга өсөж, дэлхийн томоохон компаниуд бүгд Их Бри та нид цуг ласан. Ийм учраас тус улсын нэг хүнд ногдох ДНБ ойрын 10 жилд 5-10 хувиар өсөх тооцоог эдийн засаг чид хийж байна. Энэ бол олимпийн бү тээн байгуулалтад зарцуулсан 17 тэрбум ам.доллартай харьцуулшгүй их мөнгө авчрах таа маг юм. Өдгөө олим пийг дэлхийн 4.8 тэрбум хүн үзэж байна гэсэн тоо цоо бий. Дэлхийн томоохон ком паниудад сурталчил гаагаа явуулж, бор луулалтаа нэмэгдүүлэх, ул маар хэвлэлийн компаниуд маш их мөнгө хийж болох “оргил цаг”. Олимпийн үеэр хүмүүсийн худалдан авалт эрс нэмэгдэж, мөнгөний эргэлт идэвхж дэг нь ч үүнтэй холбоотой. Энд зөвхөн олимпийг л дурдсан болохоос биш, спорт тэр чигтээ мөнг өний эргүүлэг байдаг. Тухайлбал, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг бүхий АНУ-ын ДНБ-ий 2.8 хувийг (414 тэрбум ам.доллар) спор тын салбар эзэлсэн байна.

Aug 9, 2012

Түгжрэл



Замын түгжрэлд цухалдаж гүйцээд, хүн биш хурууны хээг тань мэдрэх автомат машинд ахиад л цагаа бүртгүүлж амжсангүй юу, Та. Шинэхэн өглөөг даргынхаа ууртай харц, ээлжит сануулга, цалингаас тань тав, арван цаас хороох “ял”-ын тогтоол хүртчихээд цухалдаж сууна уу. “Замын түгжрэлээс болж цагтаа ирж чадахгүй байгаа бол эрт бос! гэж цаадуул чинь хэлж байгаа биз. Техник, технологи хурдацтай хөгжиж буйн харгайгаар компанийн захирлууд ажилчдаасаа робот шиг ажиллахыг шаардах болов оо.
Шиврээ бороонд ч живчих дөхдөг нийслэлийн чанаргүй замууд, үдэш амарч хэвтээд, өдрийн ид ачаалалтай зэрэгцэн тоос манаргаж зогсдог зам засварынхан, энэ бүхнийг зохицуулж суугаа эрх мэдэлтнүүдийн буруугаас болж унтах цагаа хумслах нь шударга хэрэг бишсэн. Мөнөөх л түгжрэлээс үүдэн үдэш гэртээ хариад, Лондоны олимпийн уухайг мэдрэлгүй нам унтах нь заавал үүрэх ёстой “ял” биш байлтай. Гэвч замын түгжрэлээс боллоо гээд шинэ зууны завгүй хэмнэл биднийг хайхрахгүй нь хайран.  Нэг минутад дэлхий дээр 258 шинэ хүн мэндэлж, 56600 баррель газрын тос олборлож, “Google.com” цахим хуудсаар хоёр сая хайлт хийн, 204 сая и-мэйл илгээж, 100 мянган удаа “жиргэж”, “Нокиа” 780 ширхэг гар утас үйлдвэрлэж, “Фэйсбүүк”-т 92000 статус бичиж, Билл Гэйтс 15000 ам.доллар олж амждаг ажээ. Хором түгжрэх нь, унтаж хоцрох нь хувь хүний, улмаар улс орны хөгжлийг хэрхэн хойш татах вэ гэдгийн хариу нь энэ.
Туйлын муу үр дагавар гэж хаа байхав, түгжрэх зуураа найзуудтайгаа хуучилж, ном уншиж, замын хажуугаар дугуйтай сүнгэнэж, зарим нь явган алхаж, таргалалттай тэмцээд л ачаалалтай ажлын дундуурх “хориотой” бүхнийг гүйцэлдүүлж амжина. За яахав, өвөлдөө Утаанбаатар, өдөртөө Удаанбаатар, зундаа Усанбаатар болж, урдах тодотголуудаа солбиж байдаг нийслэл маань хурдан хөгжөөсэй, чанартай зам барьж, дахин бүү “живээсэй” гэж залбираад гүйж л байя. 
Мартсанаас, маргааш өглөө хамтдаа гүйх үү, хө?

Aug 2, 2012

Лондонд сонстоогүй уухай



       Би спортын хорхойтон биш л дээ. Гэхдээ өвдөг нь бэртсэн ч өрсөлдөөний талбарт бэлэн зогсох тэр зориг, тэр чадлыг хараад биширлээ. Өөрт огт хамаагүй нэгний амжилтад хөөрч, нулимс дуслуулан зогсох тэр сэтгэлийг хараад уярлаа. Дэвжээн дээр, тэртээ Лондонд сонсогдохгүй ч ялалтын уухай монгол даяар түгэв. Энд Н.Энхбаярыг, тэнд УИХ-ын гишүүдийг хараан зүхэж, Усанбаатарын доголон гудамжаар ус туучин алхдаг минь ял мэт санагдавч ялалтын уухай надад ямар гээчийн диваажинд буйг минь, хэрэв ажвал, анир тавин сонсвол хорвоо чигтээ гайхамшигт учралаар, гоёхон үзэгдлээр  дүүрэн байдгийг мэдрүүллээ.
Өмнөд Суданы марафонч Гуор Мариал Олон улсын олимпийн хорооны туган дор оролцохоор болсон тухай гунигт мэдээг сонссон нь лав. Суданы иргэний дайны үеэр ойр дотнын 28 хүнээ алдсан тэрбээр Өмнөд Суданы нэрийн өмнөөс уралдахгүй гэдгээ мэдэгдэж, эх оронгүй тамирчин хэмээн цоллуулж байна. Тэр ялж ч, ялагдаж ч мэднэ. Гэхдээ эх орон нь түүний төлөө залбирахгүй, хэний ч биш нэгэн байх нь, хэн ч биш байхад үнэ цэн бий болов уу. Ялалт зөвхөн алтан медалийг дагаж ирдэггүй ажээ. Итгэл хүлээх нь, итгэл алдахгүйн төлөө хичээх нь, эцсийн мөчид ч бууж өгөлгүй зүтгэх нь, эцсийн үр дүнг хүлээн зөвшөөрөх нь, өөртөө сэтгэл ханах нь, дутуугаа мэдэх нь, илүүдээ итгэх нь ялалт юм. “Түвшинбаярын өвдөг бэртсэн чинь дагаж доголох дөхлөө”, “Ээж маань монголын тамирчин тоглох бүрт зурагтаа арцаар ариулж байна”, “Түвшинбаярыг барилдахын өмнө эмээ сүү өргөж байсан”... Ийм үг та хэр олныг сонссон бэ. Тийм ээ, та ч бас миний юу мэдрээд, тэрийгээ хараахан үг болгон гаргаж чадахгүй байгааг, энд нэг юм тээглээд байгааг мэдэж байгаа байх, өөрөө ч бас мэдэрсэн байх.
Монгол хүн гэдгийг маань юу мэдрүүлдэг вэ. Ер нь миний дотор байгаа тэр монгол хэзээ гарч ирээд, хэзээ нуугддаг бол оо. Юу тэрийг сэрээж, хөглөж, унтрааж, асаадаг байх вэ. Хэлж мэдэхгүй юм. Гэхдээ миний дотор байгаа тэр “монгол” ассаан. Биеэр жигтэй гүйдэл гүйгээд л, энэ мэдрэмжийг үгээр хэрхэн тайлбарлах билээ. Хэн нэгний өмнөөс догдлох... би хүнээрээ л байгаа юм байна гэж бодов шүү. Өглөө ирж, орой харьдаг нэг хэвийн уйтгартай өдрүүдэд цаг нисэх мэт өнгөрдөг. Нэг л мэдэхэд маргааш, маргаашийн маргааш ч ирчихсэн л байдаг. Гэтэл тэр мөчид, догдлол, айдас, хүлээлт, итгэл зэргэцсэн тэр хугацалд цаг өнгөрч өгөхгүй, магадгүй өнгөрөхгүй байгаад, би эргүүлэгт орчихсон мэт санагдаад... Түвшинбаяр дэвжээн дээр Оросын бөхөд ялагдсаан. Итгэл найдвар бидний сэтгэлд л бүрэлдэж, тэндээс ургадаг учраас урам хугарахгүй. Ялсан ч, ялагдсан ч тэр бидний сэтгэлд ялагч хэвээр л байна.
Лондонд сонстоогүй уухай энд нүргэлж, тэнд хүрээгүй гуниг монгол хүний дотор хурсан. Гэвч тэр биднийг, бид түүнийг мэдэрсэн тэр агшин мандтугай.