Aug 29, 2012

Төсөөллийн нөлөөлөл

 
1996 оны зун MIT компанийн долоон залуухан судлаач хүн, компьютер хоорондын нөлөө, хамаарлыг судлахаар өөрсдөө туршилтын бай болжээ. Тэд өөрсдийгөө гадаад ертөнцөөс тусгаарлаж, цахим ертөнцөд сарын турш “амьдрах”- аар зориглосон байна. Ердөө гурав хоногийн дараа компьютерийн товчлуурууд хэтэвчнээс нь ч үнэ цэнтэй болж, өнгөт дэлгэцнээс нүдээ салгаж чадахгүй болтлоо солиорчээ. Тэд бие биенээ “киборг” хэмээн нэрийдэн, үүндээ ч баяртай байсан аж. Гэвч үнэн хэрэгтээ гажгууд болон хувирч, туршилтын хугацаа дуусмагц сэтгэц, мэдрэлийн эмнэлэгт хүргэгджээ. Судалгааны багийг ахалж байсан MIT-гийн сэтгэл судлаач Шерри Таркл саяхан өөрийн блогтоо “Бид бүгд киборг болсон” хэмээн бичжээ. Түүний зөв, бид бүгд киборг болсон.
Үл гүйцэх хувьсал
Интернет гэгч эхэн үедээ өөлж барамг үй шид, хүний оюун ухаанаар бүтээсэн бүхний охь манлай хэмээгдэж байв. Гэвч тэр хэтэрхий их ид шидтэй учраас хүний эрүүл мэнд, оюун санаа, үнэтэй цагийг хумслахаас гадна урьдын цагт үнэ цэнэтэй бүхнийг нухчин дарах болсон нь анхаарал татаж эхэллээ. Өсвөр насныхан, залуус өөрсдийг өө компьютерийн дагалдах хэрэгсэл мэтээр төсөөлж, нэг хоног интернетгүй орчинд амьдарвал маргааш өдрийг хэрхэн өнг өрүүлэхээ төсөөлж чадахгүй болтлоо хүлэгджээ. Өдгөө дэлхийн хүн амын 22 хувь нь өөрийн гэсэн компьютертэй бөгөөд 1.4 тэрбум хүн интернетийн тогтмол хэрэглэгч болсон гэх судалгаа бий. 25-аас доош насны хүн өдөрт дунджаар найман цаг компьютер ширтэж өнгөрүүлдэг бөгөөд энэ нь унтахаас бусад өдөр тутмын үйлдлээс хамгийн их цаг хороодог нь аж. АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Б.Обама тангараг өрг өхтэй зэрэгцэн дэлхийн анхны ухаалаг гар утас iPhone нээлтээ хийж байв. Гэтэл ердөө дөрөвхөн жилд анхны загвар нь хоцрогдож, “iPhone” л гэхэд дөрвөн шинэ загвар худалдаанд гаргаж, таблет гэх техник бий боллоо. Энэ бол хэлбэрийн төдий өөрчл өлт биш юм. Дөрвөн жилийн хугацаанд хүмүүсийн амьдралын хэвшил, зуршилд ч эерэг, сөрөг олон өөрчлөлт бий болсныг хүлээн зөвшөөрөхгүй гээд яалтай билээ.
Бид амьд бичгийн машин болсон уу
“Newsweek” сэтгүүлд бичсэнээр, ухаалаг гар утас хэрэглэдэг гурван хүн тутмын нэг нь унтахын өмнө ном унших биш, утсаа оролддог зуршилтай болсон гэнэ. Түүнчлэн хүмүүс яг л амьтай, уураг тархитай бичгийн машин мэт болжээ. Өдгөө гар утас хэрэглэгч хүмүүс сард дунджаар 400 текст мессеж хүлээн авч, илгээдэг бөгөөд энэ нь 2007 оныхоос даруй дөрөв дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Тэгвэл өсвөр насныхан болоод залуусын дундах үзүүлэлт 3700 текст мессеж болж, мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн байна. Мөн гар утас хэрэглэгчдийн гуравны нэг нь утасны чичиргээнд дасал болж, ямар нэгэн цочроо өгөхөө байж, энгийн зүйл мэт ханддаг болсон гэнэ. Үүнийг судлаачид “мэдрэгчийн синдром” хэмээн нэрийдэж, нарийвчлан судалж эхэлсэн байна. Оксфордын их сургуулийн эм судлалын профессор Сюзан Гринфилд дижитал соёлын сөрөг нөлөөллийн тухай ном бичиж буй бөгөөд “Интернет, гар утасны хэрэглээ өдгөө дэлхийн дулаарлаас ч эмзэг асуудал болж хувирлаа.
Бидний эргэн тойронд байгалийн бүтээсэн олон гайхалтай зүйл буй нь аз. Гэвч хүн төрөлхтөн байгалиас холдож, технологт сүсэглэх болсон нь тэдний сэтгэц, мэдрэлд нөлөөлж эхэлсэн. Зүүдэндээ ярих, босож явах, нойргүйдэх зэрэг нь энгийн зүйл мэт болж, ийм шинж тэмдэг илрэх үед хүм үүс эмчид үзүүлэхээ ч байж, дасал болов. Технолог биднийг зомби шиг болгож байна” хэмээн ярьжээ. Харин Хүний зан төлөвийн өөрчлөлтийг судлах төвийн захирал Питер Виброу өөрийн судалгааны ажлынхаа эцэст “Компьютер бол электрон кокайн юм” гэх дүгнэлтэд хүрсэн байна. Тэгвэл “Компьютер, интернэт, гар утасны хэрэглээ эхэндээ хүний сонирхолд хөтлөгддөг байсан. Гэтэл өнөө үед хүмүүс энэ нь заавал байх ёстой зүйл, төрөлх өгөгдөл мэт, жишээ нь биеийнх нь нэг хэсэг адил болсон” гэж интернетийн нөлөөллийн тухай “The Shallow” номоороо Пулитцерийн шагналд нэр дэвшиж байсан, зохиолч Николас Карр бичжээ. Цаг урсах бүрт аливаа зүйл хөгжиж, хувьсаж байдаг. Муу зуршил ч ялгаагүй. Тэгвэл “киборг” болсон биднийг цаашид юу хүлээж буй бол?
Хуурамч дохио
БНХАУ, БНСУ, Тайваньд интернетийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай арга хэмжээ авч, хязгаарлалт хийж буй. Учир нь, эдгээр улсад интернетэд донтох өвчтэй хүмүүсийн тоо 10 саяыг хол давж, өсвөр насныхны 30 хувьд нь эл шинж тэмдэг илэрсэн учраас түргэн авсан нь энэ. БНСУ-д их, дээд сургуулиудын дотуур байр, үйлчилгээний газрууд болон интернет кафег шөнийн цагаар хааж, wireless бүхий газруудын идэвхтэй байх цагийн хуваарьт өөрчл өлт оруулахаар төлөвлөж буй гэнэ.
Өнгөрсөн жил Тайванийн эрдэмтэд ухаалаг гар утас хэрэглэгчдийн дунд судалгаа явуулжээ. Тэд 200 хүн сонгож, хоёр долоо хоногийн хугацаанд судалгаанд оролцогчдыг цахим ертөнцөөс тусгаарласан байна. Тэдэнд санамсаргүй байдлаар чичиргээний чимээ сонсгоход ихэнх нь автоматаар өөрийн халаасыг тэмтрэх, чимээ гарсан зүгт төвлөр өх зэрэг шинж тэмдэг илэрч, “хуурамч дохио” болохыг мэдсэн хойноо инээлдэж байжээ. Хоёр долоо хоног өнгөрч, судалгаанд оролцогчид энгийн амьдралдаа орсны дараа л жинхэнэ шинж тэмдгүүд илэрч эхэлсэн гэнэ. Дунд сургуулийн сурагч хүү судалгаа дууссаны маргааш нь бүтэн 24 цаг гар утсаа хэрэглэж суусан бол, 31 настай худалдагч бүсгүй машин барих үедээ ч гар утсаа оролдож байсан аж. Улмаар 10 хүн донтсон гэдгээ хүлээн зөвшөөрч, зургаан хувь нь хэрэглээгээ багасгаж, гурван хувь нь дахин хэзээ ч гар утас хэрэглэхгүй байхаар ам өгсөн байна. Харин 86 хувь нь ямар нэг ам тангараг өгөөгүй аж. Тэгвэл “iDisroder” номын зохиогч Ларри Рөүсэн АНУ-ын Өмн өд Калифорнийн их сургуулийн эрдэм шинжилгээний багийнхантай хамтарч, 750 хүний өдөр тутмын амьдрал дахь гар утасны хэрэглээний талаар судалгаа явуулжээ. Үр дүнд нь судалгаанд оролцогчид ажлын цагаар 15 минут бүрт текст мессеж, мэйл илгээх, хүлээн авах, эсвэл “Facebook”, “Twitter”, “Instagram”- аа шалгадаг болох нь илэрсэн байна. Мөн тэдний ихэнх нь утсаа өөрт ойрхон тавьж унтдаг бөгөөд шөнө ямар нэг байдлаар сэрэх бүрийд гар утсаа шалгадаг зуршилтай нь ажиглагджээ.
Төсөөллийн орон
Дараачийн судалгааны үр дүн бүр ч ноцтой гарчээ. Америкийн Ой дурсамж судлах төвийн эрдэмтэн Гэри Смаллаар ахлуулсан баг интернет тогтмол хэрэглэгч 12, огт ашигладаггүй 12 хүнийг таван цагийн турш интернет ашиглуулж, дараа нь үзсэн харсан, хийсэн бүхнээ эргэн санаж байгаа эсэхийг нь судалжээ. Интернет тогтмол ашигладаг 12 хүн үйл явдлуудын дарааллыг алдалдалг үй шахам хэлж судлаачийг гайхашруулсан байна. Харин долоо хоногийн дараа тэд ихэнхийг нь ор тас мартсан байжээ. “Интернет тогтмол хэрэглэгчдийн агшин зуурын ой санамж сайн хөгжсөн хэрнээ, марталт нь хурдан. Тэдний тархины ажиллагаа хар тамхи, архинд донтсон хүнийхтэй төстэй байсан нь сонирхол татаж байна” хэмээн Гэри Смалл ярьжээ. Компьютерийн өмнө удаан сууж, интернетэд олон цагаар хэсүүчлэх нь хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, хүүхэд насны дурсамж, сэтгэл хөдөлгөсөн үйл явдлуудыг мартах, бүдгэрэхийг түргэсгэдэг болох нь илэрсэн байна. Улмаар хоёр ба түүнээс дээш жил интернет тогтмол хэрэглэсэн хүмүүсийн ганцаардах нь элбэгшиж, найзуудаасаа хөндийр өх нь ихэсдэг. “Facebook”, “Твиттер” тогтмол хэрэглэдэг хүм үүс ойрын танил, таньдаг хүмүүсийнхээ талаас илүү хувьтай нь хэзээ ч уулзаж байгааг үй гэдэг нь Гэри Смаллын хийсэн судалгаагаар батлагджээ. Залуус ном уншихаа больж буй нь интернетийн ахуйн нөлөөллийн нэг нь. Учир нь “Facebook”, “Twitter”-ээр тоо томшгүй их мэдээлэл хөвөрч буй учраас тэд мэдээллээс залхаж, хачин сонин зүйлсийн талаар уншихыг илүүд үздэг болжээ. Тэрхүү хачин сонин зүйлс нь интернетийн амин сүнс юм. Ихэнх оронд хөдөөгөөс хот руу чиглэсэн нүүдэл ажиглагдаж буй. Угтаа хүмүүс бие биедээ илүү их ойртож буй боловч энэ нь хэлбэрийн төдий өөрчлөлт аж. Цахим ертөнц ихэнх хүний хувьд төсөөллийн орон зай, орон нутаг нь мэт болсон учраас сэтгэл зүйн хувьд тусгаар хүмүүс олширч буй. Тэдний ихэнх нь дэлхий даяаршиж буйтай санал нэгддэг. Гэвч үнэн чанартаа дэлхий биш тэд өөрсдөө дангааршиж байгаа хэрэг. Сүүлийн үед компьютер, гар утас, интернетийн хэрэглээнээс үүдэлтэй шинэ төрлийн эмгэгүүд бий болох нь олширчээ. “Фэйсбүүкийн сэтгэл гутрал”, “цахим ганцаардал” гэхчлэн шинэ нэр томъёо сэтгэц мэдрэлийн өвчний толь бичигт шинээр бичигдэж байгаа аж.

Aug 10, 2012

Спорт, эдийн засгийн хамаарал



Евро бүсийг өрийн хямралд уруу татаж, өдгөө гадаад өр нь ДНБ-ээсээ давсан Италийн Засгийн газар “Лондон- 2012” зуны олимпийн XXX наадмаас алтан медаль хүртсэн тамирчдадаа тус бүр 182 мянган ам.доллар өгнө гэдгээ мэдэгдэв. Өчигдрийн байдлаар тус улсын долоон тамирчин алтан медаль хүртээд байгаа бөгөөд мөнгө, хүрэл медалийн эздэд дээрхээс дутахгүй мөнгөн шагнал очих нь. Олимпод яллаа гээд тус улсын эдийн засаг өсөхгүй, харин ч тамирчдад “бэлэглэх” сая гаруй ам.долларын өрөнд унахаар байна. Яагаад дэлхийн улсууд олимпийн наадамд ийн өндөр ач холбогдол өгдөг вэ. Олимп эхлэхээс өмнө “Goldman Sachs” хөрөнгө оруулалтын банкныхан “Лондон- 2012”-оос аль улс, хэчнээн медаль хүртэхийг тооцжээ. Ингэхдээ нэг хүнд ногдох ДНБий хэмжээ, шинэ технолог нэвтрүүлсэн байдал, эдийн засгийн хэтийн төлөвийг нь харгалзан үзсэн аж. Ийн тооцоход АНУ 108, БНХАУ 98, ОХУ 74, Их Британи 65, Австрали 46 медаль хүртэж, тэргүүлэх магадлалтай байна. Тэгвэл Дэлхийн банк энэ онд хүчирхэг эдийн засаг бүхий улсуудыг нэрлэхэд АНУ (1), БНХАУ (2), ОХУ (6), Их Британи (8) эхний аравт багтсан нь сонирхол татав. Олон улсын Олимпийн хороо биш, Хөрөнгө оруулалтын банк “Goldman Sachs” яагаад медалийн таамгийн судалгаа гаргасан бэ гэдэг ч анхаарал та таж байна. “Анзаарч байхад эдийн засаг нь өөдрөг яваа орнууд л олимпод медалийнхаа тоогоор тэр гүүлдэг. Монголын уул уурхайн сал бар ид анхаарал татаж байх үед л “Бээжин 2008”-аас бид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, түүхэн ам жилт байгуулсан. Гэтэл 2004 онд ердөө нэг хүрэл, 2000 онд ганзага хоо сон ирж байсан шүү дээ” гэж Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чад варын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу хэлэхэд л сая итгэв.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 17 ХУВЬ, МЕДАЛИЙН ТОО ТАВ 

Манай улс “Лондон 2012”-оос нэг мөнгө, хоёр хүрэл, дээр нь хоёр ч боксчин хүрэл медалийн болзол хангаад байгаа. Тэгвэл энэ онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 20 хувиар, эдийн засаг 17 хувиар өсөх таамаг бий. Мөн “Goldman Sachs” манай улсыг энэ удаагийн олимпоос нэг алт, нэг мөнгө, хоёр хү рэл медаль авна гэж тооцоолсон. Бас болоогүй медаль авсан тамирчддаа алт бол 100, мөнгө бол 60, хүрэл бол 30 сая төгрөг өгөх Засгийн газар шийдвэр гарсан. Өнгөрсөн олим поор алтан медалийн эзэнд 120, мөнгөнд 60, хүрэл 30 сая төгрөг амлаж, үүнийгээ ч гардуулсан билээ. Үүнээс гадна компаниуд ч монгол тамирч даа дэмжиж, мөнгөн шагнал гардуу лах мэдээ гарсаар байна. “Бээжин-2008- ”-д алтан медаль хүртсэн тамирчинд “Оюутолгой” компани тонн, мөнгөн медалийн эзэнд хагас тонн зэстэй тэнцэх мөнгөн урамшуулал гар дуулж байснаар багцаалж болно. Эдийн засгийн болоод олимпод үзүүлж буй амжилт хоёр ийм том хамааралтай ажээ. Евро бүсийн орнуудаас эдийн засаг нь хамгийн их доройтож буй Герман, Франц, Грек, Испани улсуудын “Лондон-2012”-т үзүүлж буй амжилт “Goldman Sachs”-ын таамаг болоод, “Бээжин-2008”-ынхаас хамааг үй дор явна. Тэгвэл эдийн засаг нь өсөж, Европын зэрэгт хүрэхээр зүтгэж буй Азийн төлөөллөөс одоогоор БНХАУ, БНСУ эхний аравт яваа бол араас нь Япон, Казахстан шил дарж байх жишээтэй. АНУ-ын эдийн засаг харьцангуй тогтвортой байгаа уч раас медалийнх нь тоонд тийм ч их өөрчлөлт гараагүйн дээр, таам гийг эвдэж ч мэдэх эерэг дүр зураг харагдаж байна. Тэгвэл “Бээжин- 2008”-д манлайлсан БНХАУ энэ олимпод яагаад хоёрдугаарт жагсах таамаг гарав. Нэгдүгээрт, тухайн олим пийг БНХАУ нутагтаа зохион байгуул сан. Хоёрдугаарт, сүүлийн хоёр жил тус улсын инфляц дээд цэгтээ хүрч, эдийн засгийн өсөлтийн таамгаа удаа дараа бууруулсан. Өчигдрийн байдлаар тус улс 77 медаль хүртсэн амжилтаар АНУ (81)- ын дараа жагсаж байна.


БИЕИЙН ТАМИРЫН ҮЗЛЭГ БУС САНХҮҮГИЙН ШАЛГАЛТ

“Хэрэв анзаарвал медалийн тоогоор эхний аравт багтсан улсуу дын ихэнхийнх нь нэг хүнд ногдох ДНБ энэ онд өсөлттэй яваа. Эдийн засаг нь тогтвортой, хөгжиж байгаа ул сууд л тамирчдадаа хангалттай мөнгө зарцуулж, шинэ техник хэрэг слээр хангаж, ахиу шагнал амлана. Тэгэхээр спорт бол тухайн орны эдийн зас гийн толь юм” хэмээн “Goldman Sachs”-ийн шинжээч Жое Уэйсен тал ярьжээ. Түүний яриа үнэн эсэхийг та дээрх графикаас харьцуу лан, харсан байх. Олимп давхар “эдийн засгийн шалгалт” байдаг учраас з арим улс санхүүгийн таагүй байдлаа халхавчлахын тулд спортод “хүчээр” их мөнгө зарцуулдаг, тамирчдад их хэмжээний мөнгөн шагнал амладаг болохыг Жое Уэйсентал батал сан. Хэрэв олимп зүгээр л нэг би еийн тамирын үзлэг байсан бол нүсэр зардалтай уг наадмыг зохион байгуулах гэж улс орнууд уралдахг үй, спортод ч их хэмжээний мөнгөн шаг нал амлахгүй нь тодорхой.

ИХ БРИТАНИЙН БОНУС 

Олимпод олон медаль авахаас гадна уг наадмыг зохион байгуулна гэ дэг эдийн засгийн асар их ач холбогдолтой. Евро бүсийн орнуудаас ажилгүйдэл хамгийн багатай улс болох Их Британи Олимпийн бү- тээн байгуулалтад зориулж олон мян ган ажлын байр бий болгосноор “ав рагдсан”. Улмаар уг орныг зорих жуулч дын тоо суга өсөж, дэлхийн томоохон компаниуд бүгд Их Бри та нид цуг ласан. Ийм учраас тус улсын нэг хүнд ногдох ДНБ ойрын 10 жилд 5-10 хувиар өсөх тооцоог эдийн засаг чид хийж байна. Энэ бол олимпийн бү тээн байгуулалтад зарцуулсан 17 тэрбум ам.доллартай харьцуулшгүй их мөнгө авчрах таа маг юм. Өдгөө олим пийг дэлхийн 4.8 тэрбум хүн үзэж байна гэсэн тоо цоо бий. Дэлхийн томоохон ком паниудад сурталчил гаагаа явуулж, бор луулалтаа нэмэгдүүлэх, ул маар хэвлэлийн компаниуд маш их мөнгө хийж болох “оргил цаг”. Олимпийн үеэр хүмүүсийн худалдан авалт эрс нэмэгдэж, мөнгөний эргэлт идэвхж дэг нь ч үүнтэй холбоотой. Энд зөвхөн олимпийг л дурдсан болохоос биш, спорт тэр чигтээ мөнг өний эргүүлэг байдаг. Тухайлбал, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг бүхий АНУ-ын ДНБ-ий 2.8 хувийг (414 тэрбум ам.доллар) спор тын салбар эзэлсэн байна.

Aug 9, 2012

Түгжрэл



Замын түгжрэлд цухалдаж гүйцээд, хүн биш хурууны хээг тань мэдрэх автомат машинд ахиад л цагаа бүртгүүлж амжсангүй юу, Та. Шинэхэн өглөөг даргынхаа ууртай харц, ээлжит сануулга, цалингаас тань тав, арван цаас хороох “ял”-ын тогтоол хүртчихээд цухалдаж сууна уу. “Замын түгжрэлээс болж цагтаа ирж чадахгүй байгаа бол эрт бос! гэж цаадуул чинь хэлж байгаа биз. Техник, технологи хурдацтай хөгжиж буйн харгайгаар компанийн захирлууд ажилчдаасаа робот шиг ажиллахыг шаардах болов оо.
Шиврээ бороонд ч живчих дөхдөг нийслэлийн чанаргүй замууд, үдэш амарч хэвтээд, өдрийн ид ачаалалтай зэрэгцэн тоос манаргаж зогсдог зам засварынхан, энэ бүхнийг зохицуулж суугаа эрх мэдэлтнүүдийн буруугаас болж унтах цагаа хумслах нь шударга хэрэг бишсэн. Мөнөөх л түгжрэлээс үүдэн үдэш гэртээ хариад, Лондоны олимпийн уухайг мэдрэлгүй нам унтах нь заавал үүрэх ёстой “ял” биш байлтай. Гэвч замын түгжрэлээс боллоо гээд шинэ зууны завгүй хэмнэл биднийг хайхрахгүй нь хайран.  Нэг минутад дэлхий дээр 258 шинэ хүн мэндэлж, 56600 баррель газрын тос олборлож, “Google.com” цахим хуудсаар хоёр сая хайлт хийн, 204 сая и-мэйл илгээж, 100 мянган удаа “жиргэж”, “Нокиа” 780 ширхэг гар утас үйлдвэрлэж, “Фэйсбүүк”-т 92000 статус бичиж, Билл Гэйтс 15000 ам.доллар олж амждаг ажээ. Хором түгжрэх нь, унтаж хоцрох нь хувь хүний, улмаар улс орны хөгжлийг хэрхэн хойш татах вэ гэдгийн хариу нь энэ.
Туйлын муу үр дагавар гэж хаа байхав, түгжрэх зуураа найзуудтайгаа хуучилж, ном уншиж, замын хажуугаар дугуйтай сүнгэнэж, зарим нь явган алхаж, таргалалттай тэмцээд л ачаалалтай ажлын дундуурх “хориотой” бүхнийг гүйцэлдүүлж амжина. За яахав, өвөлдөө Утаанбаатар, өдөртөө Удаанбаатар, зундаа Усанбаатар болж, урдах тодотголуудаа солбиж байдаг нийслэл маань хурдан хөгжөөсэй, чанартай зам барьж, дахин бүү “живээсэй” гэж залбираад гүйж л байя. 
Мартсанаас, маргааш өглөө хамтдаа гүйх үү, хө?

Aug 2, 2012

Лондонд сонстоогүй уухай



       Би спортын хорхойтон биш л дээ. Гэхдээ өвдөг нь бэртсэн ч өрсөлдөөний талбарт бэлэн зогсох тэр зориг, тэр чадлыг хараад биширлээ. Өөрт огт хамаагүй нэгний амжилтад хөөрч, нулимс дуслуулан зогсох тэр сэтгэлийг хараад уярлаа. Дэвжээн дээр, тэртээ Лондонд сонсогдохгүй ч ялалтын уухай монгол даяар түгэв. Энд Н.Энхбаярыг, тэнд УИХ-ын гишүүдийг хараан зүхэж, Усанбаатарын доголон гудамжаар ус туучин алхдаг минь ял мэт санагдавч ялалтын уухай надад ямар гээчийн диваажинд буйг минь, хэрэв ажвал, анир тавин сонсвол хорвоо чигтээ гайхамшигт учралаар, гоёхон үзэгдлээр  дүүрэн байдгийг мэдрүүллээ.
Өмнөд Суданы марафонч Гуор Мариал Олон улсын олимпийн хорооны туган дор оролцохоор болсон тухай гунигт мэдээг сонссон нь лав. Суданы иргэний дайны үеэр ойр дотнын 28 хүнээ алдсан тэрбээр Өмнөд Суданы нэрийн өмнөөс уралдахгүй гэдгээ мэдэгдэж, эх оронгүй тамирчин хэмээн цоллуулж байна. Тэр ялж ч, ялагдаж ч мэднэ. Гэхдээ эх орон нь түүний төлөө залбирахгүй, хэний ч биш нэгэн байх нь, хэн ч биш байхад үнэ цэн бий болов уу. Ялалт зөвхөн алтан медалийг дагаж ирдэггүй ажээ. Итгэл хүлээх нь, итгэл алдахгүйн төлөө хичээх нь, эцсийн мөчид ч бууж өгөлгүй зүтгэх нь, эцсийн үр дүнг хүлээн зөвшөөрөх нь, өөртөө сэтгэл ханах нь, дутуугаа мэдэх нь, илүүдээ итгэх нь ялалт юм. “Түвшинбаярын өвдөг бэртсэн чинь дагаж доголох дөхлөө”, “Ээж маань монголын тамирчин тоглох бүрт зурагтаа арцаар ариулж байна”, “Түвшинбаярыг барилдахын өмнө эмээ сүү өргөж байсан”... Ийм үг та хэр олныг сонссон бэ. Тийм ээ, та ч бас миний юу мэдрээд, тэрийгээ хараахан үг болгон гаргаж чадахгүй байгааг, энд нэг юм тээглээд байгааг мэдэж байгаа байх, өөрөө ч бас мэдэрсэн байх.
Монгол хүн гэдгийг маань юу мэдрүүлдэг вэ. Ер нь миний дотор байгаа тэр монгол хэзээ гарч ирээд, хэзээ нуугддаг бол оо. Юу тэрийг сэрээж, хөглөж, унтрааж, асаадаг байх вэ. Хэлж мэдэхгүй юм. Гэхдээ миний дотор байгаа тэр “монгол” ассаан. Биеэр жигтэй гүйдэл гүйгээд л, энэ мэдрэмжийг үгээр хэрхэн тайлбарлах билээ. Хэн нэгний өмнөөс догдлох... би хүнээрээ л байгаа юм байна гэж бодов шүү. Өглөө ирж, орой харьдаг нэг хэвийн уйтгартай өдрүүдэд цаг нисэх мэт өнгөрдөг. Нэг л мэдэхэд маргааш, маргаашийн маргааш ч ирчихсэн л байдаг. Гэтэл тэр мөчид, догдлол, айдас, хүлээлт, итгэл зэргэцсэн тэр хугацалд цаг өнгөрч өгөхгүй, магадгүй өнгөрөхгүй байгаад, би эргүүлэгт орчихсон мэт санагдаад... Түвшинбаяр дэвжээн дээр Оросын бөхөд ялагдсаан. Итгэл найдвар бидний сэтгэлд л бүрэлдэж, тэндээс ургадаг учраас урам хугарахгүй. Ялсан ч, ялагдсан ч тэр бидний сэтгэлд ялагч хэвээр л байна.
Лондонд сонстоогүй уухай энд нүргэлж, тэнд хүрээгүй гуниг монгол хүний дотор хурсан. Гэвч тэр биднийг, бид түүнийг мэдэрсэн тэр агшин мандтугай.



Jul 29, 2012

Маркесийн сүүлчийн захидал



"Зуун жилийн ганцаардал"  зохиолоороо шуугиан тарьж, Нобелийн шагнал хүртсэн зохиолч Г.Г.Маркес булчирхайн хорт хавдраар өвчлөн ямар ч найдваргүй болсноо мэдээд дэлхий дахинд сүүлчийн захидлаа илгээжээ. Тэр дахин хэзээ ч бичиж чадахгүй болсон хэмээн түүний ах хэлсэн юм.

Орчуулсан Инда

Хэрвээ бурхан намайг утсан хүүхэлдйн гэдгийг хэдэн хором мартаад надад хумсын чинээ амьдрал бэлэглэвэл би бодсон болгоноо ярихгүй байсан байж магадгүй. Гэхдээ юун тухай ярьж буйгаа бодох нь гарцаагүй юм. Би эд зүйлсийг мөнгөөр биш, утга учраар нь үнэлэх байсан. Нүдээ аних хором болгондоо бид цаг хугацаанаас 60 секунд бүрийг алдаж байгааг ойлгон би бага унтаж, маш их мөрөөдөх байсан. Бусдыг зогсож байхад би урагш алхан явах байсан, бусдыг унтахад сэрүүн байх байсан. Бусдыг ярьж байхад би бурам идэж байгаа мэт таашаал аван сонсох байсан. 
Хэрэв бурхан надад ганцхан хором амьдрал дахин бэлэглэвэл би илүү даруу хувцаслаж, наранд биеэ шарж, дулаан илчинд нь сэтгэлээ бүлээцүүлэх байсан. Бурхан минь хэрэв надад зүрх байсан бол би бүх үзэн ядалтаа мөс рүү чихээд нар гартал хүлээх байсан. Би Ван Гогийн мөрөөдлөөр Бенедиттийн найраглалыг одод дээр зурах байсан. Би Серрат аязыг саранд зориулан дуу болгон бэлэглэх байсан. Би сарнай цэцгийн өргөсөнд хатгуулж, улаан дэлбээний үнсэлтийг мэдрэхийн тулд цэцэгсийг нь нулимсаараа услах байсан. 
Бурхан минь надад хумсын чинээ амьдрал үлдсэн бол хайртай хүмүүстээ хайртай гэж өдөр бүр хэлэх байсан. Надад хамгийн эрхэм хүмүүстээ хайраа илчлэн, хайрлан дурлаж амьдрах байсан. Төөрч будилж яваа хүн болгонд дурлахаа больчихоор ингэдэг юм гэж тайлбарлах байсан. Дурлахаа больчихоор хөгширдөг юм гэж хөгширснөө мэдэхгүй хүмүүст хэлэх байсан. Хүүхдэд далавч бэлэглэвэл би түүнд өөрөө нисэж сурахыг нь зөвшөөрөх байсан. Настангуудад би үхэл хөгширснөөс бус мартснаас ирдэг гэж ойлгуулах байсан. Хүмүүс та нараас би асар ихийг суралцжээ. Аз жаргал гэдгийг уулын оргил өөд хэрхэн гарахад оршдгийг мэдэхгүй харин ууланд л амьдрахыг ертөнц тэр чигтээ хүсэж байдгийг би ойлгосон. Дөнгөж төрсөн хүүхэд эцгийнхээ хурууг бяцхан алгандаа атгасан мөчөөс эхлээд хэзээ ч түүнийг тавьдаггүй гэдгийг ойлгосон. Хүн хүнээ эгц дээрээс нь зөвхөн босоход нь тусалж байх үедээ л харах эрхтэйг ойлгосон. Хүмүүсээс сурах зүйл хэчнээн их байна гээч. 
Гэвч үнэн хэрэгтээ тэд хэрэг болохгүй л болов уу. Яагаад гэвэл намайг энэ хайрцганд хийхэд харамсалтай нь би үхчихсэн байх болно. Юу мэдэрч байгаагаа дандаа хэлж бай, юу бодсноо дандаа хийж бай. Хэрэв би чамайгаа унтаж байгааг чинь эцсийн удаа харж байгаагаа мэдсэн бол чанга тэврээд Бурхнаас чиний сахиусан тэнгэр болгож өгөөч гэж гуйх байсан. Хэрэв би чамайгаа гарч явааг эцсийн удаа харж байна гэж мэдэж байсан бол чанга тэвэрч үнсээд илүү ихийг өгөхөөр ахин дуудах байсан. Хэрэв би чамайгаа эцсийн удаа сонсож байна гэдгээ мэдсэн бол чинийхээ дуу хоолойг хуурцганд бичиж аваад өнө мөнхөд сонсох байсан. Чамайгаа сүүлчийн удаа харж байна гэдгээ мэдсэн бол "Чамд хайртай. Хайртайг минь мэднэ гэдгийг гадарлаа ч үгүй тэнэг шүү дээ би" гэж хэлэх байсан. Маргааш гэж бий. Тиймээс амьдрал бидэнд алдаагаа засаж, залруулах боломж олгодог. Гэвч би алдаж яваад өнөөдрөөс өөр өдөр надад үлдээгүй бол чамд ямар их хайртайгаа, хэзээ ч мартахгүйгээ хэлэх байсан. Залуу хөгшин хэн нь ч бай ялгаагүй маргаашийн өдөр байдаг гэдэгт найдаж болохгүй. Өнөөдөр хайртай хүмүүсээ харж байгаа эцсийн өдөр ч байж болох шүү дээ. Тиймээс ямар нэгэн зүйл хүлээлгүй хийх хэрэгтэй зүйлээ өнөөдөр хий. 
Маргаашийн өдөр хэзээ ч ирэхгүй бол чи ганц инээмсэглэл, ганц тэврэлт, ганц үнсэлт өгөх цаг гаргаагүй сүүлчийн хүсэлтийг нь биелүүлэх дэндүү завгүй явсан тэр өдрийг хараан зүхэх болно. Ойр дотнын хүмүүсээ үргэлж дэмжиж, чихэнд нь тэд чамд ямар их хэрэгтэйг шивнэж, тэднийг энхрийлэн хайрлаж, уучлаарай, баярлалаа гэдэг үгийг марталгүй хэлж бай. Бодол санаагаар чинь хэн ч чамайг санаж үлдэхгүй. Тиймээс Бурханаас юу мэдэрч байгаагаа ярьж байх ухаан, хүч хоёрыг мөргөн гуй. 
Найз нөхдөдөө тэд чиний хувьд ямар их чухал хүмүүс болохыг харуул. Хэрэв чи үүнийг өнөөдөр хэлэхгүй юм бол маргааш яг өчигдрийнх шиг байна. Хэрэв чи үүнийг хэзээ ч хийхгүй юм бол бүх зүйл утга учиргүй болно. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүл. Тэр мөч ирсэн... 

Jul 23, 2012

...гүнд нь амьдралын нүцгэн төрх бий...



Д.Оюунноминтой “Занаду” арт галерейд уулзахаар тохиров. Танхимын ханаар шинэхэн үзэсгэлэнгийн зургууд эгнэсэн байх авч, тамхины хөх утаан дундаас тэдгээрийг ялган харах нь түвэгтэй санагдана. Ширээ бүрээс цуурайтах элдэв яриа холилдон, эмх замбараагүй үгсийн цуглуулга нэгдэх нь эндэхийн хэмнэлийг бүр ч ойлгомжгүй болгоно. Олон хүний бөөгнөрөл дундаас л  ганцаардлыг олдог болохоор магадгүй энэ танхим өөрийгөө чагнахад, хэзээ ч ирэхгүй Годо (таны хүлээж буй бүхнийг үүгээр л төлөөлүүлчихье) хүлээхэд чухам тохирсон газар байх. Бидний яриа Д.Оюунноминг “Харгислалын театр”-т, намайг Д.Оюунноминд хөтөлсөн Самуэль Беккетийн “Годог хүлээхүй” абсурд жүжгийн талаар эхлэв ээ.
            “Владимр, Эстрагон хоёр ч хэзээ ч ирэхгүй Годо гээчийг хүлээгээд л байдаг. Өнгөц харвал энэ бол байж болох хамаг л утгагүйдэл мөн байх. Үүний дэргэд магадгүй, “Хөөрхөн хүүхэн” киног үзэх нь арай дээр санагдаж мэднэ. Хэрэв гүнд нь нэвтэрвэл энд хүний амьдралын нүцгэн төрх бий. Бүгд л ямар нэг гайхамшигт зүйлийг хүлээдэг. Тэр нь ирэхгүй ч байж болох. Гэхдээ л тэсэн ядан хүлээж, догдолж, бэтгэрч, санааширч байгаа нь хүн байхын учир, магадгүй заавал үүрэх ёстой ял юм.” хэмээн “Харгислалын театр”-ыг үүсгэн байгуулагч Д.Оюунномин ярив. Энэ бүхний эхлэл рүү эргэн очъё.
Долоо хоног бүрийн бямба гаригт “Занаду” арт галерейд болдог “Мөрөөдөгчдийн өдөр” (Dreamers day) кино өдөрлөгийн үеэр тэрбээр Майкл Линдсей Хоггийн найруулсан “Годог хүлээхүй”-г эх хэлнээ хөрвүүлэн хүргэсэн юм. Уг өдөрлөгт цөөнгүй хүн ирсэн нь Монголд абсурдыг ойлгодог, сонирхдог хүмүүс байдгийг илтгэж, улмаар Д.Оюунноминд уг киног өргөн дэлгэцээр гаргах санаа төржээ. “Есдүгээр ангид байхдаа Баабарын “Дори идэр дүүдээ” номноос “Хэзээ ч ирэхгүй Годо гэгчийг хүлээнэ...” гэсэн мөрийг уншсан. Энэ өгүүлбэр миний сонирхлыг гойд татаж, би интернэтээр бүх тавилтыг нь үзсэн. Азаар 2009 онд Ерөнхийлөгчийн 50 боть ном хэвлэгдэж, “Абсурд театр” номд нь уг жүжгийн зохиол бүтнээрээ орчуулагдчихаж. Дараа нь харж байхад, монгол орчуулга нь эргэлзээтэй санагдаад, би өөрөө орчуулахаар шийдэж, түүнийгээ “Dreamers day”-ээр гаргасан. Нэг удаа “Тэнгис”-т “Гуталт муур” үзэж байгаад “Годог хүлээхүй”-г өргөн дэлгэцээрээ үзье гэж шийдээд, “Black box”-ийнхонтой ярилаа. Надад орчуулга нь ч, кино нь ч бэлэн байгаа юм чинь хүмүүст ч бас хүргэе гэж бодсон.” гэв. Өнгөрсөн нэгдүгээр сарын 14-ний 16.00 цагт “Black box” театр үзэгчээр дүүрч, урьд өмнө монгол хэлээр, өргөн дэлгэцээр гарч байгаагүй дэлхийн хамгийн алдартай абсурд жүжгийг үзэхээр залуус голдуу цугласан байлаа. Киноны нээлтийн үеэр Д.Оюунномин “Ирландын зохиолч Самюэл Бэккет ихэнх бүтээлээ англиар туурвисан ч өөрийг нь хамгийн их алдаршуулсан жүжгээ францаар бичсэн юм. Гол дүрүүд оршин буй нь тодорхойгүй, магадгүй ор байхгүй ч байж мэдэх Годо гэгчийг хүлээнэ. Яг л хүн бурхныг, ид шидийн мэт тохиолыг, хэзээд л утгагүй байдаг мөнхрөлийг хүлээдэг шиг. Бэккетийн өөрийнх тайлбарласнаар Годо гэдэг нь ирландаар go deo буюу үүрд мөнх, төгсөшгүй мэт цаг хугацаа гэсэн утгатай үгнээс эхтэй” хэмээн ярьж байсан нь өдгөө тэмдэглэлийн дэвтэрийн минь хуудсанд үлджээ.
 “Юм нэг эхэлчихээрээ миний оролцоогүйгээр, өөрөө “өнхрөөд” байдаг юм билээ. Би зар тараана, албан ёсны нэртэй болно гэж шийдээд “Харгислалын театр”-ыг байгуулсан. “Годог хүлээхүй”-н дараа Нури Билгэ Жэйланы “Анатолияд нэгэн удаа”-г гаргасан. Ер нь бол би хүмүүст абсурдыг ойлгуулах гэж зориогүй. Зүгээр л үүнийг хүмүүст таниулж, өдөөмөөр санагдсан” гэлээ. Тэрбээр дэлхийн хамгийн алдартай арван абсурд жүжгийн жагсаалтыг хайж олоод, үүнд нэр дурдагдсан бүх жүжгийг хүмүүст хүргэхээр шийдсэн тухайгаа ярьсан. Эл жагсаалтад Эжен Ионескогийн “Хожгор дуучин”, “Хирснүүд”, “Хоёр хүний дэмийрэл” жүжгүүд багтсан байна. Тэрбээр дээрх гурван жүжгийн кино хувилбарыг гаргахдаа Ц.Цэнгэлийн орчуулгыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ашиглах бөгөөд ирэх есдүгээр сараас эхлэн сард нэгийг гаргахаар зэхжээ. “Үзэгч цөөн учраас би “шатаж” дуусдаг. Гэхдээ л би сонгодог арван абсурд заавал гаргаж, ард нь гарна гэж шийдсэн”.
“Занаду” арт галерейд тамхины утаа өтгөрөхөөс биш хүмүүс шингэрэх болоогүй, бидний ч дуусах янзгүй. Абсурд жүжигт аливааг егөөдөж, “зэвүүн”-ээр элэглэдэг нь надад таалагддаг хэмээн Д.Оюунномин хэлж байна. “Абсурдизм надад зарим талаар буддизмтай төстэй санагддаг. Аливааг зүгээр л байгаагаар нь хүлээж ав гэж. Хэрэв хэн нэгэн Беккетийн жүжгийг үзээд амиа хорложээ гэвэл чи абсурдизмын гүнд оржээ гэж хүлээж авч болно, үгүй ч байж болно. Гэвч эцсийн дүндээ амиа хорлосон ч бас, үгүй ч бай ялгаагүй. Сонгодог хөгжим хүнд мартсныг нь сануулдаг гэдэг. Тэгвэл абсурдизм бол бидний мартсан оршихуй биш. Энэ бол өнөөдөр ч, маргааш, тэрний цаад өдөр ч байх л, байсаар л байсан зүйл. Абсурд жүжигт аливааг бодитоор нь, эрээ цээргүй үнэнийг нь харуулдаг учраас л зарим хүн нүүр тулахаас халширдаг байх”.
Абсурд жүжгийн тухай ойрноос хүмүүс ярьж эхлээд буй. Магадгүй, Монгол автортой абсурд жүжиг, зохиол өнөө хэр байдаггүй нь биднээс хол мэт санагдуулдаг байж болох хэмээн би боддог. Харин Д.Оюунномин миний асуултад “Цаг нь болоогүй болохоор л тэр” гэж хариулсан. “Техник технолог хөгжөөд, иргэншилд хэтэрхий баригдаад, хүмүүсийн сэтгэлгээ илжрэх үйл явцыг абсурдизм урлагт хүчтэйгээр тусгасан учраас баруунд алдаршсан. Монголд одоо л абсурдын тухай ярьж, хүмүүс үүнийг сонирхож эхэлж байгаа болохоос биш баруунд магадгүй хуучин зүйл мэт санагддаг болсон байх. Одоо хүртэл монголд нэг ч абсурд жүжиг тавигдаагүй гээд бухимдаж болно. Зүгээр л цаг нь болоогүй байгаа хэрэг. Бид нар магадгүй одоо л барууныхны туучаад өнгөрсөн тэр тойрог руу орох гэж байгаа байх” гэлээ.
            Мөн тэрбээр “Урлаг гоё сайхныг, аз жаргалыг мэдрүүлэх үүрэгтэй гэж зарим нь үздэг. Миний хувь тийм биш, урлаг бол хүч, хөдөлгөөн. Абсурд жүжиг хүний зүрхтэй биш тархитай холбогддог. Аз жаргалтай төгсдөг кино үзээд амьдрал ямар сайхан юм бэ гэж бодоод өнгөрч болно. Тэгвэл абсурд жүжиг зүгээр нэг таашаагаад өнгөрөх нэг удаагийн сэтгэл ханамж биш, хүнийг ганцаардуулна, зөрчилдүүлнэ, гутруулна, өөртөө элдэв асуулт тавихад хүргэнэ, шуудхан үхчихмээр ч бодолд хөтөлнө. Уншигч, үзэгч өөрөө анзаараагүй боловч нэг асуулт тээгээд л хоцорсон байдаг. Явсаар, амьдрал нэгэнт л ийм хойно яах юм гэсэн эвлэрэлд хөтөлдөг. Энэ зуур хүн өөр рүүгээ өнгийж, нөхцөл байдлаа эргэцүүлсэн байдаг. Өөрийнхөө жинхэнэ төрхийг харахгүй, өөрийгөө хэн бэ гэдгийг танихгүй өнгөрөөд үхвэл харамсалтай биз дээ” гэнэ. Тиймдээ ч тэр уг байгууллагаа “Харгислалын театр” гэж нэрлэжээ. Бэккетийн “Годог хүлээхүй”-гээс үүдэж, абсурд театрыг “Хүлээхүйн театр”, “Харгислалын театр” хэмээдэг байж. Таны бодож байгаа бүхэн төсөөлснөөс чинь гэгээлэг биш, гайхалтай биш, муу ч бас биш, уучлаарай байгаа нь л энэ хойно та яаж ч чадахгүй гэхээр харгислаж байгаа хэрэг мөн биз дээ.
            Тэрбээр абсурд жүжгийн кино хувилбарыг хүргэхээс гадна “Шүлгийн тэг зэрэг” нэртэй яруу найргийн уншлага зохион байгуулдаг юм. Таны бодож буй шиг тайз сэлт ер байхгүй, санаа нийлсэн хүмүүс тойрч суугаад шүлгээ уншдаг, санал сэтгэгдлээ солилцдог уулзалт. Ирэх сард Камюгийн “Хөндлөнгийн хүн” жүжгийг задлан ярилцахаар төлөвлөсөн гэнэ. “Абсурд жүжиг үзсэн хүмүүс дор бүрнээ нэгийг тунгааж гардаг. Жишээ нь, “Годог хүлээхүй”-г үзсэний дараа Годо гээч нь залуу бүсгүйд орхиод одсон хайрт болж төсөөлөгдөх бол, дөнгөж сургууль төгссөн залуугийн мөрөөдөл дахь карьер болж бууна. Гэвч эцсийн дүндээ...”
Занаду” үүдээ барих болоогүй, бидний яриа ч эцэслэх дөхөөгүй л байна.