1996 оны зун MIT компанийн долоон залуухан судлаач хүн, компьютер хоорондын нөлөө, хамаарлыг судлахаар өөрсдөө туршилтын бай болжээ. Тэд өөрсдийгөө гадаад ертөнцөөс тусгаарлаж, цахим ертөнцөд сарын турш “амьдрах”- аар зориглосон байна. Ердөө гурав хоногийн дараа компьютерийн товчлуурууд хэтэвчнээс нь ч үнэ цэнтэй болж, өнгөт дэлгэцнээс нүдээ салгаж чадахгүй болтлоо солиорчээ. Тэд бие биенээ “киборг” хэмээн нэрийдэн, үүндээ ч баяртай байсан аж. Гэвч үнэн хэрэгтээ гажгууд болон хувирч, туршилтын хугацаа дуусмагц сэтгэц, мэдрэлийн эмнэлэгт хүргэгджээ. Судалгааны багийг ахалж байсан MIT-гийн сэтгэл судлаач Шерри Таркл саяхан өөрийн блогтоо “Бид бүгд киборг болсон” хэмээн бичжээ. Түүний зөв, бид бүгд киборг болсон.
Үл гүйцэх хувьсал
Интернет гэгч эхэн үедээ өөлж барамг үй шид, хүний оюун ухаанаар
бүтээсэн бүхний охь манлай хэмээгдэж байв. Гэвч тэр хэтэрхий их ид
шидтэй учраас хүний эрүүл мэнд, оюун санаа, үнэтэй цагийг хумслахаас
гадна урьдын цагт үнэ цэнэтэй бүхнийг нухчин дарах болсон нь анхаарал
татаж эхэллээ. Өсвөр насныхан, залуус өөрсдийг өө компьютерийн дагалдах
хэрэгсэл мэтээр төсөөлж, нэг хоног интернетгүй орчинд амьдарвал маргааш
өдрийг хэрхэн өнг өрүүлэхээ төсөөлж чадахгүй болтлоо хүлэгджээ. Өдгөө
дэлхийн хүн амын 22 хувь нь өөрийн гэсэн компьютертэй бөгөөд 1.4 тэрбум
хүн интернетийн тогтмол хэрэглэгч болсон гэх судалгаа бий. 25-аас доош
насны хүн өдөрт дунджаар найман цаг компьютер ширтэж өнгөрүүлдэг бөгөөд
энэ нь унтахаас бусад өдөр тутмын үйлдлээс хамгийн их цаг хороодог нь
аж. АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч
Б.Обама тангараг өрг өхтэй зэрэгцэн дэлхийн анхны ухаалаг гар утас
iPhone нээлтээ хийж байв. Гэтэл ердөө дөрөвхөн жилд анхны загвар нь
хоцрогдож, “iPhone” л гэхэд дөрвөн шинэ загвар худалдаанд гаргаж, таблет
гэх техник бий боллоо. Энэ бол хэлбэрийн төдий өөрчл өлт биш юм. Дөрвөн
жилийн хугацаанд хүмүүсийн амьдралын хэвшил, зуршилд ч эерэг, сөрөг
олон өөрчлөлт бий болсныг хүлээн зөвшөөрөхгүй гээд яалтай билээ.
Бид амьд бичгийн машин болсон уу
“Newsweek”
сэтгүүлд бичсэнээр, ухаалаг гар утас хэрэглэдэг гурван хүн тутмын нэг
нь унтахын өмнө ном унших биш, утсаа оролддог зуршилтай болсон гэнэ.
Түүнчлэн хүмүүс яг л амьтай, уураг тархитай бичгийн машин мэт болжээ.
Өдгөө гар утас хэрэглэгч хүмүүс сард дунджаар 400 текст мессеж хүлээн
авч, илгээдэг бөгөөд энэ нь 2007 оныхоос даруй дөрөв дахин нэмэгдсэн
үзүүлэлт аж. Тэгвэл өсвөр насныхан болоод залуусын дундах үзүүлэлт 3700
текст мессеж болж, мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн байна. Мөн гар
утас хэрэглэгчдийн гуравны нэг нь утасны чичиргээнд дасал болж, ямар
нэгэн цочроо өгөхөө байж, энгийн зүйл мэт ханддаг болсон гэнэ. Үүнийг
судлаачид “мэдрэгчийн синдром” хэмээн нэрийдэж, нарийвчлан судалж
эхэлсэн байна. Оксфордын их сургуулийн эм судлалын профессор Сюзан
Гринфилд дижитал соёлын сөрөг нөлөөллийн тухай ном бичиж буй бөгөөд
“Интернет, гар утасны хэрэглээ өдгөө дэлхийн дулаарлаас ч эмзэг асуудал
болж хувирлаа.
Бидний
эргэн тойронд байгалийн бүтээсэн олон гайхалтай зүйл буй нь аз. Гэвч хүн
төрөлхтөн байгалиас холдож, технологт сүсэглэх болсон нь тэдний сэтгэц,
мэдрэлд нөлөөлж эхэлсэн. Зүүдэндээ ярих, босож явах, нойргүйдэх зэрэг
нь энгийн зүйл мэт болж, ийм шинж тэмдэг илрэх үед хүм үүс эмчид
үзүүлэхээ ч байж, дасал болов. Технолог биднийг зомби шиг болгож байна”
хэмээн ярьжээ. Харин Хүний зан төлөвийн өөрчлөлтийг судлах төвийн
захирал Питер Виброу өөрийн судалгааны ажлынхаа эцэст “Компьютер бол
электрон кокайн юм” гэх дүгнэлтэд хүрсэн байна. Тэгвэл “Компьютер,
интернэт, гар утасны хэрэглээ эхэндээ хүний сонирхолд хөтлөгддөг байсан.
Гэтэл өнөө үед хүмүүс энэ нь заавал байх ёстой зүйл, төрөлх өгөгдөл
мэт, жишээ нь биеийнх нь нэг хэсэг адил болсон” гэж интернетийн
нөлөөллийн тухай “The Shallow” номоороо Пулитцерийн шагналд нэр дэвшиж
байсан, зохиолч Николас Карр бичжээ. Цаг урсах бүрт аливаа зүйл хөгжиж,
хувьсаж байдаг. Муу зуршил ч ялгаагүй. Тэгвэл “киборг” болсон биднийг
цаашид юу хүлээж буй бол?
Хуурамч дохио
БНХАУ,
БНСУ, Тайваньд интернетийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай арга хэмжээ
авч, хязгаарлалт хийж буй. Учир нь, эдгээр улсад интернетэд донтох
өвчтэй хүмүүсийн тоо 10 саяыг хол давж, өсвөр насныхны 30 хувьд нь эл
шинж тэмдэг илэрсэн учраас түргэн авсан нь энэ. БНСУ-д их, дээд
сургуулиудын дотуур байр, үйлчилгээний газрууд болон интернет кафег
шөнийн цагаар хааж, wireless бүхий газруудын идэвхтэй байх цагийн
хуваарьт өөрчл өлт оруулахаар төлөвлөж буй гэнэ.
Өнгөрсөн
жил Тайванийн эрдэмтэд ухаалаг гар утас хэрэглэгчдийн дунд судалгаа
явуулжээ. Тэд 200 хүн сонгож, хоёр долоо хоногийн хугацаанд судалгаанд
оролцогчдыг цахим ертөнцөөс тусгаарласан байна. Тэдэнд санамсаргүй
байдлаар чичиргээний чимээ сонсгоход ихэнх нь автоматаар өөрийн халаасыг
тэмтрэх, чимээ гарсан зүгт төвлөр өх зэрэг шинж тэмдэг илэрч, “хуурамч
дохио” болохыг мэдсэн хойноо инээлдэж байжээ. Хоёр долоо хоног өнгөрч,
судалгаанд оролцогчид энгийн амьдралдаа орсны дараа л жинхэнэ шинж
тэмдгүүд илэрч эхэлсэн гэнэ. Дунд сургуулийн сурагч хүү судалгаа
дууссаны маргааш нь бүтэн 24 цаг гар утсаа хэрэглэж суусан бол, 31
настай худалдагч бүсгүй машин барих үедээ ч гар утсаа оролдож байсан аж.
Улмаар 10 хүн донтсон гэдгээ хүлээн зөвшөөрч, зургаан хувь нь
хэрэглээгээ багасгаж, гурван хувь нь дахин хэзээ ч гар утас хэрэглэхгүй
байхаар ам өгсөн байна. Харин 86 хувь нь ямар нэг ам тангараг өгөөгүй
аж. Тэгвэл “iDisroder” номын зохиогч Ларри Рөүсэн АНУ-ын Өмн өд
Калифорнийн их сургуулийн эрдэм шинжилгээний багийнхантай хамтарч, 750
хүний өдөр тутмын амьдрал дахь гар утасны хэрэглээний талаар судалгаа
явуулжээ. Үр дүнд нь судалгаанд оролцогчид ажлын цагаар 15 минут бүрт
текст мессеж, мэйл илгээх, хүлээн авах, эсвэл “Facebook”, “Twitter”,
“Instagram”- аа шалгадаг болох нь илэрсэн байна. Мөн тэдний ихэнх нь
утсаа өөрт ойрхон тавьж унтдаг бөгөөд шөнө ямар нэг байдлаар сэрэх
бүрийд гар утсаа шалгадаг зуршилтай нь ажиглагджээ.
Төсөөллийн орон
Дараачийн
судалгааны үр дүн бүр ч ноцтой гарчээ. Америкийн Ой дурсамж судлах
төвийн эрдэмтэн Гэри Смаллаар ахлуулсан баг интернет тогтмол хэрэглэгч
12, огт ашигладаггүй 12 хүнийг таван цагийн турш интернет ашиглуулж,
дараа нь үзсэн харсан, хийсэн бүхнээ эргэн санаж байгаа эсэхийг нь
судалжээ. Интернет тогтмол ашигладаг 12 хүн үйл явдлуудын дарааллыг
алдалдалг үй шахам хэлж судлаачийг гайхашруулсан байна. Харин долоо
хоногийн дараа тэд ихэнхийг нь ор тас мартсан байжээ. “Интернет тогтмол
хэрэглэгчдийн агшин зуурын ой санамж сайн хөгжсөн хэрнээ, марталт нь
хурдан. Тэдний тархины ажиллагаа хар тамхи, архинд донтсон хүнийхтэй
төстэй байсан нь сонирхол татаж байна” хэмээн Гэри Смалл ярьжээ.
Компьютерийн өмнө удаан сууж, интернетэд олон цагаар хэсүүчлэх нь хүний
төв мэдрэлийн системд нөлөөлж, хүүхэд насны дурсамж, сэтгэл хөдөлгөсөн
үйл явдлуудыг мартах, бүдгэрэхийг түргэсгэдэг болох нь илэрсэн байна.
Улмаар хоёр ба түүнээс дээш жил интернет тогтмол хэрэглэсэн хүмүүсийн
ганцаардах нь элбэгшиж, найзуудаасаа хөндийр өх нь ихэсдэг. “Facebook”,
“Твиттер” тогтмол хэрэглэдэг хүм үүс ойрын танил, таньдаг хүмүүсийнхээ
талаас илүү хувьтай нь хэзээ ч уулзаж байгааг үй гэдэг нь Гэри Смаллын
хийсэн судалгаагаар батлагджээ. Залуус ном уншихаа больж буй нь
интернетийн ахуйн нөлөөллийн нэг нь. Учир нь “Facebook”, “Twitter”-ээр
тоо томшгүй их мэдээлэл хөвөрч буй учраас тэд мэдээллээс залхаж, хачин
сонин зүйлсийн талаар уншихыг илүүд үздэг болжээ. Тэрхүү хачин сонин
зүйлс нь интернетийн амин сүнс юм. Ихэнх оронд хөдөөгөөс хот руу
чиглэсэн нүүдэл ажиглагдаж буй. Угтаа хүмүүс бие биедээ илүү их ойртож
буй боловч энэ нь хэлбэрийн төдий өөрчлөлт аж. Цахим ертөнц ихэнх хүний
хувьд төсөөллийн орон зай, орон нутаг нь мэт болсон учраас сэтгэл зүйн
хувьд тусгаар хүмүүс олширч буй. Тэдний ихэнх нь дэлхий даяаршиж буйтай
санал нэгддэг. Гэвч үнэн чанартаа дэлхий биш тэд өөрсдөө дангааршиж
байгаа хэрэг. Сүүлийн үед компьютер, гар утас, интернетийн хэрэглээнээс
үүдэлтэй шинэ төрлийн эмгэгүүд бий болох нь олширчээ. “Фэйсбүүкийн
сэтгэл гутрал”, “цахим ганцаардал” гэхчлэн шинэ нэр томъёо сэтгэц
мэдрэлийн өвчний толь бичигт шинээр бичигдэж байгаа аж.
Дээр дурдагдсан судалгааны эх сурвалж нь?
ReplyDeleteЭх сурвалжуудыг хаанахын ямар эрдэмтний ямар зорилготой болохыг дурдсан байгаа. та бүрэн эхээр нь уншина уу.
ReplyDeleteYamar yadargaatai fond we? yu ch haragdahgui yum. Bi bas l eh surwaljii ni hardaggui ee???? Eswel chi orchuulga tawisiimuu????
ReplyDelete