Өөрөөсөө
асуугаад үз: Би бэлгэ эрхтнийхээ тухай хэр ихийг мэдэх билээ? Мэдээж, нэг их
сонирхолтой санагдахгүй учраас та энэ асуултыг алгасах нь лав. Тэгвэл асуултаа
өөрчилье. Дэлхий дээр амьдарч буй 3.5 тэрбум эр эрхтний талаар эрхтний шинжээч
юу хэлэх бол? Энэ асуултын хариуг мэдэхийн тулд эхлээд чин шударга эрхтний
шинжээчтэй холбогдох хэрэгтэй болно. Гэвч би эрэгтэйчүүдийн эмнэлэг рүү
явсангүй. Эрхтний тухай шүүмжлэлийг надтай учирч байсан эмэгтэйчүүд л хамгийн
сайн хэлж чадна. Тэдний эрэлд гарч, хариултаа ч олсноо дор хуваалцах гэж байна (Чухам үнэн бидний
сонсохыг хүссэнээс өөр байдаг нь гачлантай юм даа).
“Чиний
эрхтэн жижиг лав биш” хэмээн Л шулуухан хэллээ. “Дунд зэрэг, хатуу, бас ажилдаа
сайн” гэж урамшуулахаа ч мартсангүй (Яамай
даа). Учирч байсан
эрчүүдээсээ үүдээд тур дундаж хэмжээтэй эрхтэнд дуртай болсон гэнэ. Нэг удаа
гал сөнөөгч залуутай унтсан тухайгаа надад ярихдаа нүдээ учиргүй том болгоод,
гартаа дарсны шилний хэмжээтэй зай авав. “Түүний эрхтэн, ээ бурхан минь
азарганы сэлдий л гэсэн үг. Даанч би гүү биш болохоор бидний сексийн харилцаа
удаан үргэлжлээгүй юм даа” гэв. Хэмжээ!
Мэдээж
хамгийн чухал үзүүлэлт. Төмсөгний хэмжээ ч бас үүнд хамаатай байдаг аж. Л миний
төмсөгийг хэвийн хэмжээтэй гэж байна. Хэвийн бус хэмжээний төмсөгтэй хүмүүс
байдаг гэж үү? гэж намайг асуухад Л өөрийн туршлагадаа үндэслэн “Тийм шүү” гэв.
Тэр нэг удаа бараг шинжлэх ухааны олдвор
болохуйц том төмсөгтэй эртэй унтсан аж. Түүний эрхтэн бас муруй байсан нь тэр
эрийн тухай баяр хөөртэйгөөр хэлэх нэг шалтгаан нь гэнэ.
Түүнд
миний эрхтний таалагддаг нэг зүйл нь зөөлөн-хатуу чанар гэлээ. Би эхэндээ
ойлгосонгүй. Тэр дахиад нэг залуугийн тухай ярилаа. Түүний эрхтэн хэтэрхий,
дэндүү, үнэхээр хатуу байсныг тэр ганжтай зүйрлэв. “Түүнтэй секс хийх нь яг л харь гаригийнхны туршилтад орж байгаа юм шиг
жигтэй, тухгүй” гээд ярвайв.
“Бусад
нь чиний эрхтний тухай юу гэж байх юм, тэгээд?” гэж С хэрүүлийн шинж чанартай
хэлэхэд нь тэр ч минийхийг гомдоох үг л хэлэх нь дээ гэж би бодов. Би түүнд
чамайг хэлсний дараа хэлье гээд хариулт авахыг хүслээ. “За яахав”, гээд
жуумалзсанаа “Чинийх дундажаас жижиг, гэхдээ тойрог нь намайг гонсойлгохооргүй
байсан шүү” гэв. “Зөвхөн эрхтний чинь тухайд гэвэл ахиад уулзахад асуудалгүй,
гэвч чи өөрөө бол хөгийн новш...” бла бла бла. Тэр угаасаа түргэн ууртай хүн,
ингээд зогссон нь дээр.
М
л яг үнэнийг хэлнэ дээ гэж бодоод түүнтэй холбогдов. Бид хамгийн сүүлд гурван
жилийн өмнө уулзаж байсан ч, гэмгүй хэдэн жаргалтай шөнийг хамт өнгөрүүлсэн
болохоор түүнд найдлага тавилаа. “Би амьдралынхаа турш гурван оронтой тоогоор
тоологдох эрхтэн харж байсан...” гээд эхэлж байна (Чи ч тэгнэ л дээ). “Хэрэв жижгээс том
хүртэл нь 100 оноогоор үнэлбэл... чинийх багцаагаар 33-т орох байх” гэв.
Өчигдөр үсчний хүлээлгийн суудалд зэргэцэн суусан гурван эрийн хоёр нь
минийхээс том, нэг нь надаас жижиг байсан байх нь. Тэгээд би түүнээс ийн асуув.
Хэрэв минийх дундажаас доогуур, гэхдээ урам хугарахаар биш юм бол чиний үзсэн
“маш жижигхэн” нь ямархуу байсан бэ? М надад найз бүсгүйнхээ нөхрийн тухай
ярив. (Эмэгтэйчүүд хоорондоо
эрхтний тухай тийм их ярилцдаг л юм байх даа?).
“Тэрний
эрхтэн бол минимализмын сонгодог жишээ гэсэн. Түүний эрхтнийг хөхнө гэдэг яг л
өөрийнхөө хэлийг хөхөж байгаа юм шиг санагддаг гэж найз бүсгүй маань хэлсэн
гээч” гээд хөхөрч гарав. Тэгснээ “Ээ бурхан минь, би үлдсэн амьдралынхаа турш
хуруугаараа л орлуулчихаж болмоор эрхтэнтэй эрийн дор хэвтэх юм гэж үү дээ” гэж
бодоод салах тухай бодсон ч тэр хэтэвчнийх нь зузааныг санаад тэнэг бодлоо авч
хаясан даа” гэв. Бурхан бүгдэд өгөөмөр ханддаг гэдэг ч тэгвэл худлаа юм шив гэж
намайг хэлэхэд тэр “Үгүй дээ, тийм тохиолдолд бусад ажилдаа сайн байх хэрэгтэй.
Түрийвч зузаанаас гадна гар, хэл хоёр нь гайхамшгийг мэдрүүлэхээр чадварлаг
учраас л найз хүүхэн маань хиймэл эрхтэн авах гэж секс шоп зүглэх тухайгаа ч
мартсан юм” гэж М хэллээ. Найз хүүхэн нь гэлтгүй түүнд ч бас ижил түүх тохиож
байсан аж. Гурван оронтой тоогоор хэмжигдэх эрхтэн дотор юу эс багтах нь аргагүй
ч биз.
Тэр
надаас порно үздэг хэвээр үү гэхэд нь тийм л гэв. Тэгсэн М миний нөүтбүүкийг
өөррүүгээ эргүүлээд www.pornhub.com гэж бичлээ. “Харав уу”
гээд порно киноны жагсаалт биш хажуугийнх нь баннер руу заатал тэрэн дээр “Bigger is not always better”
гэж бичсэн байлаа.
Эрхтний
тухай яриа түүнд таатай байгаа бололтой, намайг асуулт асуух завдалгүй ярьж
гарав аа. “Эрхтэн бол “Subway”-ийн сэндвич биш. Энэ
бол хэрэгсэл. Бас энэ амьд зүйлтэй үрэлцдэг. Эмэгтэйчүүд бид нар хэдий өлссөн ч
түргэн хоолны газар очоод та нар шиг том сэндвич биш, амттай сэндвичийг илүүд
үздэг. Би нэг удаа 27 см урт эрхтэнтэй залуутай унтаж байсан. Хэрэг гаргаж
хэмжсэн учраас би ийм сайн мэдэж байгаа юм. Гэтэл, гэтэл... тэр даанч залхуу.
Новшийн боов нь ч ялгаагүй. Ёстой л шугамаар хэмжихээс өөрөөр ашиглагдахааргүй
эд. Нэг үгээр хэлбэл үлбэгэр. Миний амьдралын хамгийн сайхан секс амтлуулсан
залуугийнх бараг чинийхаас ч жижигхэн байсан (бараг
гэнэ шүү).
Гэвч түүнийгээ ажиллуулах чадвар, гараа ашиглалтыг нь ээ. “Life is
Beautiful”-ийн
Роберто Бенини л орон дотроо тийм байдаг байх”гэв.
Нэгэнт ам нь халсан түүнээр 200 бэлгэ эрхтний тухай яриулахыг хүсээгүй учраас
бушуу салахын түүс боллоо.
Энэ
бүхний эцэст би санаадгүй тохиолдлоор “Man’s
Health” сэтгүүлээс эрэгтэйчүүдийн эмч Стевен Ламмын
ярилцлагыг олж уншив. Танд ч бас хэрэг болж магад гээд сонирхолтой хэсгийг нь
оруулахаар шийдлээ.
“Эрхтэн бол чиний эрүүл
мэндийн барометр. Хэрэв өглөө босоход эрхтэн чинь “асаалттай” байвал маш сайн.
Энэ нь чи урьд шөнө маш сайн амарч чадсанаас гадна тестостероны хэмжээ хэвийн,
бие чинь бүхэлдээ цоо эрүүл байгааг илтгэнэ. Тогтмол секс хийх ёстой гэдгийг
бүгд мэддэг ч чухам юунд тустайг тэр бүр мэддэггүй. Эрхтэн рүү чинь шинэ цус
сэлбэгдэнэ. Шинэ, хүчилтөрөгжсөн цус.Юу эрхтэнд чинь муу вэ гэвэл тамхи,
таргалалт, стресс. Эрхтэнд чинь муу гэж сая бичсэн бүхэн эрхтэнд чинь үнэхээр
муу гэсэн үг. Юу эрхтэнд чинь сайн бэ гэж үү? Бодоод үз. Хэрэв чи Ferrari-тай бол машиндаа
хамгийн сайн чанарын шатахуун л хийхийг хүснэ биз дээ. Эрхтэн чинь чиний
Феррари л гэсэн үг. Тиймээс эрүүл хүнс идэж бай. Кокоа, жимс, хүнсний ногоо,
загас, В витамин. Хамгийн чухал ойлголт бол: Эрхтэнд чинь сайн гэж дээр бичсэн
бүхэн эрхтэнд чинь үнэхээр сайн гэсэн үг”.
Эвгүй ярианы сэдэв рүү эвтэйхэн хальтраад орох ч бас сайхан. Тооноос илүү чанар гэдэг зүй тогтол л яваад байгаа юм даа!
ReplyDeleteЯг үнэндээ эрхтний тухай яриа цоо эрүүл, нөхөн үржихүйн насны хүмүүсийн хувьд хамгийн сонирхолтой л сэдэв шд. Цалингаа нэмүүлэхсэн, байраа томруулахсан, машинаа сайжруулахсан гэж яваа эрчүүдийг ойлгоно оо, ойлгоно. Гэхдээ "нөгөөхийгөө" ганц хоёрхон санж ч болтогуай нэмчих юмсан гээд өдрийн бодол, шөнийн зүүд болж вазелин мазелин шахуулж явдаг гаруудыг яав ч ойлгошгүй (Бүр асар бичкэн биш бол болоошд). Байнга л эрхтнээ бодож явдаг юмуу хаашаа юм. Яг яах гээд ч байгаан.
ReplyDeleteХахаха.
Deletebas humuusiin complex-iig oilgohgui l baina daa,
Deletebainga bodoj yavdag baihgui yu estoi neeree.,,