Тэр мөрөөдлийн амьдралаасаа яг арван цагийн зайд буйгаа мэддэг байв. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот. Хүн амынх нь тоо сая хол давсан, дэн дүү олон машинтай учраас замын түгжрэл хотынхны хувьд асуудал болж буй тухай мэдээ зурагтаар байнга л гарна. Хөдөөгийн иргэд хотыг зорих болсноор нийслэлийн гэр хорооллын айлуудын тоо хэрээс хэтэрч, нүүрсний утаа хотын агаарыг бохирдуулж байгаа талаар 17 настай Б.Хишиг жаргал залхатлаа сонссон ажээ. Гэхдээ нийслэлчүүд энэ бүхэнд бу химдаж байгаа нь л түүнд хачин санагддаг байж. Дорнод аймгийн Матад сумын төвийн засмал замын урт нь таван км ч хүрэхгүй. Энэ зам дээр машин түгжрэх нь байтугай гурван машин зэрэг явахыг тэр харж байсангүй. Тийм болохоор замын түгжрэл гээч нь харин ч жиг тэй сонин санагдаж, хот руу явах хүслийг нь бүр өдөөнө. Сүү- лийн хоёр жил сумын төвд шинэ айл нүүж ирэхийг тэр хараагүй хэрнээ эзэнгүй болсон хашаа, хоосон гэрийн буурь хаана хаана шинээр нэмэгдсэнийг андахгүй. Тэр “зугтагсад” хааш одсоныг ч мэднэ. Дорнод аймгийн Матад сумаас машинаар яг 10 цаг яваад хүрэх Улаанбаатар хот руу тэд явцгаасан. Цахилгааны шугам татсан хэдий ч сум эрчим хүчинд холбогдох хүртэл хоёр жил хүлээх шаардлага гарсан тэр үед сумынхан бүр ч олноороо дайжжээ.
Оюутолгой, Тавантолгойн орд эдийн
засгийн эргэлтэд орж, Монгол Улсыг гаднын хөрөнгө оруулагчид “Minegolia”
хэмээн цоллож, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Нүүрсний
Саудын Араб”, “Азийн шинэ бар” хэмээн бахдаж байх үед нийслэлээс 720
км-ийн зайтай байрлах Матад сум эрчим хүчний шугамд холбогдоогүй л
байлаа. Одоогоос гурван жилийн өмнө сумыг байнгын гэрэл цахилгаантай
болгох яриа ажил хэрэг болж, гэрлийн шонгууд зоосон бөгөөд иргэд
жигтэйхэн баярлаж, нэн түрүүнд зурагт, хөргөгч зэрэг цахилгаан бараа
худалдан авч, зэхэцгээсэн байна. Гэвч нэг жил, ахиад нэг жил өнгөрөх өд
мөнөөх шонгууд байрандаа л байсан атал эрчим хүч дамжуулж эхлээгүй л
байлаа. Энэ зуур дизелиэр ажилладаг жижиг оврын цахилгаан станц ажиллаж
байв. Энэ жижиг станц 18.00–21.00 цагийн хооронд буюу сумыг ердөө
гуравхан цаг цахилгаанаар хангана. Өдөржин налайсан сумын төвийн амьдрал
энэ зуур л буцлах бөгөөд хоолоо хийж, хувцсаа угааж, мөнөөх шинээр
авсан цахилгаан бараануудынхаа шидийг үзнэ. Бас аймгийн төв,
Улаанбаатарт байгаа найз нөхөд, хамаатан садан, танилуудтайгаа
холбогдохыг чармайх нь тухайн үед суманд зөвхөн “Unitel”-ийн сүлжээ л
барьдаг байсантай холбоотой бөгөөд дизель станц ассан үед л мөнөөх нь
идэвхждэг байжээ. Матад сум 22.2 мянган хавтгай дөрвөлжин км буюу бүхэл
бүтэн Бельги улсынхтай дүйцэх том газар нутагтай хэдий ч энд ердөө 2494
хүн амьдардаг. Зүүн өмнөд болон хойд хэсгээрээ БНХАУ-тай, бусад талаараа
Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Булган, Баянт
үмэн, Халхгол сумтай хиллэнэ. Зэргэлдээх сумдыг бодвол Тамсагийн газрын
тосны, Хөөтийн нүүрсний хоёр ч том ордтой бөгөөд хоёул эдийн засгийн
эргэлтэд орсон хэдий ч сумынхны амьдралд арван жилийн өмнөх өөс
өөрчлөгдсөн зүйл бараг үгүй.
18-35 насны залуучуудыг нь “Петро Чайна
дачин Тамсаг”- т ажилладаг, малчин, ажилгүй гэж ердөө гурван бүлэгт
хувааж болно. Учир нь сумын төвд захиргаа тойрсон нийт 20 орчим л ажлын
байр байдаг бөгөөд гэрээрээ талх хийж зардаг ганцхан айлыг эс тооцвол
жижиг, дунд үйлдвэр гэхээр зүйл байхгүй. Талхны үйлдвэртэй болсондоо
сумынхан ихэд олзуурхдаг нь 2011 оны арванхоёрдугаар сарын 20-нд байнгын
эрчим хүчинд холбогдох хүртлээ гэрийн боорцогноос өөр гурилан
бүтээгдэхүүн иддэгг үй байсантай холбоотой байх. Эл өдөр матадынхан
улсын наадам болсноос ч илүү баяр хөөртэй байсан тухайгаа Б.Хишигжаргал
надад ярьсан. Байнгын цахилгаантай болсон эхний хэдэн өдөр Матадын
төвийн хөл хөдөлгөөн саарч, хүмүүс бүгд л гэр гэртээ бүгцгээн, эрчим
хүчтэй байхын эрх чөлөөг эдэлцгээсэн бөгөөд түүний найзууд нь бүтэн 24
цаг тасралтгүй зурагт үзсэн тухайгаа нэгэндээ сайрхаж байсан гэнэ. Мөн
тэр оройноо сумынхан бөөнөөрөө шахуу захиргааны үүдэнд шавж, Засаг дарга
Ц.Наранцэцэгт баярласан сэтгэлээ илэрхийлжээ. Учир нь өмнөх Засаг дарга
нар болон дөрвөн жилд нэг удаа үзэгддэг УИХ, Аймгийн ИТХ-д нэр
дэвшигчдийн байнга ам гардаг ч, ажил хэрэг болгоогүйг тэр л
гүйцэлдүүлсэн аж.
Өнгөрсөн наймдугаар сард уг суманд анх
удаа очихоос өмнө Матад өнөө хэр цахилгаангүй байгаа гэж цөөнгүй хүнээс
сонссон байлаа. Нар дөнгөж жаргаж байх үед сумын бараа үзэгдэв. Матад
сумын гүн рүү ороход гэрэлтэй айл нэг ч харагдааг үй учраас өнөө хэр
гэрэлгүй байгаа гэдэгт нь эхэндээ итгэв. Амралтын өдөр таарсан болохоор
захиргааны байр ч хаалттай. Хамгийн түрүүнд таарсан хүний мэндийг мэдээд
“Утсаа цэнэглэх гэсэн юм, танай суманд мотортой айл бий юү” гэж асуухад
“Юу гэж байгаа юм, манай сумын бүх айл цахилгаантай. Манайд очоод утсаа
цэнэглэчих” хэмээгээд гэр рүүгээ дагуулаад явлаа. Эрчим хүчний шугамд
эрт холбогдсон бусад сумын иргэдийг бодвол матадынхан цахилгаангүй
байхын зовлонг сайн мэднэ. Тиймдээ ч бүрэнхий нөмрөөгүй л бол гэрлээ мөд
асаахгүй. Түүнийг Ч.Батсайхан гэдэг бөгөөд эхнэр, хоёр хүүхдарлаж
баярладийн хамт амьдардаг. Хашаагаа банзаар нямбай гэгч нь тойруулж
хатгасан боловч хаалга байх ёстой хэсгээ онгорхой орхижээ. Ер нь энэ
суманд битүү хашаатай айл цөөн харагдсан нь мөнгөгүйдээ биш хот газрын
аминчхан суртахуун суугаагүй, энэ хэрээр бие биедээ итгэдгийг нь харуулж
буй хэрэг байх. Гэрт нь явж орвол том хүү нь зурагтынхаа өмнө суугаад
“Cartoon network” сувгаар англи хэлний хичээл заадаг хүүхдийн нэвтрүүлэг
үзэж байлаа. Сумын төвийн ихэнх айл DDish-ийн тавган антентай болсон
бөгөөд үүгээр Монголын болоод дэлхийн 56 төрлийн суваг гардаг. Жаалхүү
англи хэл мэдэх нь бүү хэл ердөө энэ жил л сургуульд орж, “А” үсэг
заалгах гэж буй. Гэвч Матад сумын монгол хүү үе тэнгийн бусад ази
хүүхдийн адилаар дэлхийг хэрсэн англи хэл, америк соёлын “түрэмгийлэл”-д
өртөж эхэлсэн нь энэ. Хэдийгээр зурагтаар чухам юу ярьж буйг ойлгохгүй ч
тэдний хэлээр ярьж, тэдний эдэлж, хэрэглэж буйтай зэргэцэх хүсэл
тархинд нь гүн бат шингэж буйг тэр яахин анзаарах билээ.
Монгол Улс Хойд Солонгос шиг хаалттай
орон биш учраас мэдээллийг бүхий л сувгаар чөлөөтэй авдаг. Харин энэхүү
чөлөөт мэдээллийн тэнүүлч салхи монголчуудын дээлийн хормойг сэвэлзүүлж,
суугаа газраа тогтож ядах, шуудхан хэлбэл тоонотоосоо зугтах хүсэлд
хөтөлж байна. Хөдөө, сум, аймаг, хот гэж ялгахгүй эрчим хүчинд
холбогдож, телевизийн суваг барьдаг газар бүрээр энэхүү салхи сэвэлзэнэ.
Хаашаа ч юм явчихмаар, сууж үлдсэнд орвол нүүсэн нь хожоотой ч юм
шиг...
Цусанд нь буй нүүдэлчин араншин ингэж л
сэрдэг бололтой. Нүүдэлчид богино хугацаанд мэдээлэлжиж, байгаа орчин нь
“диваажин” биш гэдгийг гасан хдарлаж эхэлснийг хөгжлийн хурд
гүйцсэнгүй. Хөдөөгийн ихэнх суманд цаг хугацаа яг л 1970 он хүрээд
зогссон мэт уйтай дүр зураг харагдана. Байнгын эрчим хүчтэй болсноос
хойш Б.Хишигжаргал телевизээр Солонгос савангийн дуурь шимтэн үздэг
болжээ. Гол баатрын өмссөн хувцас, хэрэглэж буй эд зүйлс, гэрийнх нь
тавилга, өндөр шилэн барилгууд, дүүрэн модтой гудамж, замаар сүлжилдэх
гоёмсог машин нь киноны үйл явдлаас ч илүүтэйгээр сонирхлыг нь татна.
Энэ бүхэн нь эхэндээ охины сэтгэлийг соронзон мэт татдаг байснаа сүүлдээ
уур цухлыг нь төрүүлдэг болов. Учир нь Солонгос кинонд гарч буй эдгээр
дүрслэлээс Матадын амьдрал эрс ялгаатай байлаа. Сумын Соёлын төв хоёр
жилийн өмнө үүдээ хаасан нь төсөв мөнгөгүй, дээр нь боловсон хүчингүй
болсонтой холбоотой. АТМ, интернэт кафе, баар, тоглоомын талбай, кофе
шоп зэрэг орчин үеийн суурин газрын хөгжлийг илтгэх байгууламжуудаас нэг
нь ч үгүй. Матадад байхг үй зүйлсийг дурдсанаас байгааг нь тоолоход
амар. Айлуудын гэрээс гадна хүнс, барааны 10 орчим дэлгүүр, талхны цех,
халуун усны газар, шатахуун түгээгүүр, хоёр өрөөтэй зочид буудал, дунд
сургууль, цэцэрлэг, банк, холбоо, Соёлын төв тус бүр нэг бий. Эндээ
хамгийн өндөр барилга нь болох гурван давхар цэцэрлэгийн байшингаас
сумын төв бүхэлдээ харагдана. Ердөө энэ хэдэн баримт л 17 настай охиныг
бачууруулах хангалттай шалтгаан байжээ. “Телевиз тогтмол үздэг болсноос
хойш би өдөр бүр Улаанбаатар руу явах тухай мөрөөддөг байлаа. Гэрэлгүй
байх үед манай сумын хөгжил яагаад ийм буурай, ядруу байгаа тухай
эргэцүүлдэггүй, бусдын амьдрал ер нь иймэрх үү л байдаг болов уу л гэж
боддог байсан” хэмээн тэрбээр хожим Улаанбаатар хотод ирсэн хойноо надад
ярьсан юм.
Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн
нэрэмжит есөн жилийн дунд сургууль 174 сурагчтай. Энэ жил ахлах ангийг
18 сурагч төгсөж, аравдугаар ангид дэвшихээр аймгийг зорьцгоожээ. Сумын
сурагчид 16 насандаа аймгийг зорьж, хоёр жилийн дараа ихэнх нь хотод
уулзацгаадаг байна. Б.Хишигжаргал ч мөн тэдний нэгэн адилаар аймгийн
сургуульд дэвшихээр хүлээж байв. Хоёрхон жилийн дараа тэр оюутан болж,
мөрөөдлийн Улаанбаатартаа дээд сургуульд суралцахаар очиж, машин
түгжирч, дараалалд зогсдог завгүй хотын нэг эд эс нь болно гэхээс сэтгэл
нь хөөрч буй нь илт. Гэтэл аймаг руу сургуульд явахаас ес хоногийн өмнө
ээж нь гартаа МСҮТ-ийн танилцуулга барьсаар орж иржээ. Тэгснээ түүнд
сайн, муу хоёр мэдээ дуулгав. Сайн нь түүнийг Улаанбаатар руу МСҮТ-д
илгээх тухай, муу мэдээ нь маргааш өглөө тэр замд гарах ёстой боллоо.
Үргэлжлэл бий.
Taalagdlaa.
ReplyDeleteEngiin amidraliig oguulj bui met bolovch ixiig bodogduulj, ilerxiilsen sanagdlaa
ReplyDelete