May 6, 2011

“Нот...”




Өчигдөр Аделийн төрсөн өдөр байж. “Rolling in the deep” ...
Миний мэдэх, миний мэдэрсэн хамгийн сайхан дуунуудын эзэн 23 нас хүрч, бидний дуртай “Rolling in the deep” Биллбоардын жагсаалтын #2-т жагсаж, Аделе 6 сая фунтийн хөрөнгөөр Английн шоу бизнесийн салбарын баячуудын жагсаалтад багтжээ. Тэр “Рианатай унтахыг хүсдэг” тухайгаа “Telegraph”-д ярьж, Аделийн гайхалтай хоолойг биширдэг тухайгаа Бритни мэдэгдэв. Би “Day dreamer”-д хүчтэй дурлаж, өнгөрсөн долоо хоног Аделе бид хоёрын хувьд сайхан байлаа.
48.005.998. Энэ бол 2011 оны тавдугаар сарын 6-ны 17.59 минутын байдлаар “Rolling in the deep”-ийг Youtubе-ээр сонссон хүний тоо. Ямар сэтгэл хөдлөл гаргахаа мэдэх юм алга. Таагүй гэчихвэл яадаг бол. 48 гаруй сая хүн түүнийг хоолойг сонсож, мэдэрсэн байна. Ингэнэ гэж бид “тохироогүй”. Аделийн хамгийн анхны “19” цомог UK chart-ын шилдэг цомгийн жагсаалтад 113 долоо хоног бичигдэж, өнгөрсөн даваа гаригт л гэхэд II-т орсон байна. Мэдээж I-т “21” цомог жагссан. Бас л таатай бус сэтгэл хөдлөл. Бритни, Риана, Лэди Гагаг бус байдаг л нэг британи охин Аделийг хүмүүс сонсох болов, чөтгөр бүү мэд. “Rolling in the deep”...
Тэр л сандал дээр суугаа чигээрээ “тэсэрч” чадна. Сэтгэл зүрхээ дөрвөн өрөөнд түгжчихээд зөнд орхино. Тоосны галзуу шуурга, бөмбөрийн нүргээнд чичигнэх хундаган дахь далайн давалгаа, хагарах чимээ, цав цагаан тэв тэгш өнцөгтүүдийг ганцхан оч үнс болгож чадна. “There is a fire, starting in my heart...” Хөгжмийн ямар ч мэдрэмжгүй нэгэн ч энэ дууг сонсоод “Аль! юу гэнээ... Наадхаа дахиад нэг тавьдаа. Хэний ямар дуу вэ?” гэнэ. “Make you feel my love”. ..
Аделе, чи цомгоо хайртай хүндээ зориулсан гэл үү?
“Хэн нэгэн”-д хүрэх миний аялгууны нот ямар бол???

2 comments:

  1. Make you feel my love-г жаахан хүүхэд ч сонсоод чалчихаа больж анхааралтай сонсож, тэр сайхан дуунд бүүвэйлэгдэж эхэлдиймдаа...Adele-н хоолой бол гайхамшиг, дээр нь түүний дуулж бгаа дуунуудын үг, ая бол тэнгэрлиг оршихуй эдр ккк

    ReplyDelete
  2. za ene busguig hooloig udurjin sonsoj shunujin zuudeldeg bolj bh shig bnadagaa

    ReplyDelete