Jul 12, 2012

Лондон ажиллагаа

           1908 оны дөрөвдүгээр сарын 27-нд Лондон хотноо нээлтээ хийсэн зуны IV олимпийн төсөв ердөө 60000 фунт байсан ч 22 орны 2008 тамирчин оролцсон уг наадам тийм ч тарчиг болоогүй гэдэг. Хэдийгээр Лондон хот уг олимпоос 21377 фунт буюу гаргасан зардлаасаа 2.5 дахин бага ашиг олж, нийт тасалбарынх нь 28 хувь буцаагдсан ч дайны гал өрдөх дээрээ тулсан хурцадмал үед дэлхийн эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпийн тоглолтыг ёслол төгөлдөр зохион байгуулсан гавьяатай. Хожмоо зургаан жил, нэг хоног үргэлжилсэн дэлхийн II дайны уршгаар олимпийн тоглолт 12 жил саатаж (1936 онд Берлинд зохиогдсоноос хойш), 1948 оны долоодугаар сарын 29-нд мөн л Их Британийн зүрх Лондон хотноо хөш гөө нээж байв.
Дэлхийн II дайн дууссан хэдий ч дийлэнх орон, тэр дундаа Их Британи санхүүгийн доройтолд орсны улмаас олимпод зориулж нэг ч шинэ хотхон, байгууламж барьсангүй. Гэлээ ч Их Британийн VI Жорж хаан “Хөнөөлт цаг дууслаа. Хөгжил баясал, энх цагийн уриа нижигнэж байна. 1945 онд дэлхий нийтийг хамарсан тэмцэл дууссан хэдий ч энэ дайн бидний итгэлийг авч оджээ. Харин өдгөө агуу их олимпийн хөдөлгөөн бидний сэтгэлийг, итгэлийг сэрээхээр айсуй” хэмээж, зуны XIV олимпийг нээж байлаа. Тэгвэл өдгөө будант Альбионы тэнгэр дор зуны XXX дахь олимп эхлэх цаг айсуй. Олимпийн наад мыг гурав дахь удаагаа зохион байгуулах анхны хот болж буй Лондон энх цагт хэр хэхийг дэлхий нийтээр хүлээж байна. Бүр бүх цаг үеийн супер нь хэмээгдсэн Бээжингийн олимпийн дараа буурал Европын сүр хүчийг тандаж байж ч мэдэх юм.
БЭЭЖИНГИЙН ТҮРЭМГИЙЛЭЛ
Азийн эдийн засаг болоод соёлын хэт давамгайлал өчнөөн жил ноёлж ирсэн Европын орчин цагийн соёл иргэншилд заналхийлэх түв шинд хүрсэн учраас урьд тайтгарал, баяр ёслолын шинжтэй байсан спортын наадам хүртэл далд “дайн”-ы ил хэлбэр болсоор удав. Ялангуяа 2008 оны Бээжингийн олимпийн хэтэрхий төгс, хангалуун зохион байгуулалтыг Европын ихэнх улс “түрэмгийлэл, занал хий лэл” мэт хүлээн авсан, ер нь ингэвэл ч зохиолтой хэмээн шинжээчид бичиж байлаа. 2008 оны Бээжингийн олимпийн хаалтын өдөр Лондоны  бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобус “Шувууны үүр” цэнгэлдэхэд зочилж, тус хотын удирдлагууд олимпийг өндөр түвшинд зохион байгуулна гэдгээ амлахдаа ихээхэн “шазуур зууж” байсан эгзэгтэй агшныг бид мартаагүй.
Харин өдгөө тэд юу бүтээн байгуулж, Бээжинг хэрхэн давахаар зэхсэн бол? Бээжин хотын удирдлагууд олимпийг зохион байгуулах эрхээ авмагц “Бид ямартай ч 2004 оны Афиний олимпоос (15 тэрбум ам.доллар) давсан зохион байгуулалт, зардал гаргана” хэмээн мэдэгдэж байсан. Тэд хэлсэндээ хүрч, өөрсдийнх нь мэдэгдснээр 16 тэрбум ам.доллар зарцуулсан гэдэг ч, зарим шинжээч өртөг нь 40 тэрбум ам.доллар хол давсан хэмээн таамагласан. Тэгвэл Лондоны олимпийн төсөв эхний байдлаар 17.8 тэрбум ам.долларт хүрсэн гэж байна. Гэвч Лондон хотын удирдлага албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа учраас энэ дүнд итгэх эрт, ямартай ч дээрхээс давсан байх хэмээн “Telegraph”-т бичжээ.
Энэ зардлын 64 хувийг Их Британийн Засгийн газар, 23 хувийг “Үндэсний лоттери” (“National Lottery”), 13 хувийг Лондон хотын Захиргаа, Лондоны хөгжлийн агентлаг гаргасан байна. Мэдээж олимпийн тоглолт өнөө цагт бизнес болж хувирсан учраас тэд гаргасан зардлаа нөхөх, улмаар ашиг олох лоозон дэвшүүлсэн байж таарна. “Oxford economics” болон “Lloyd banking group”-ийн тооцоогоор Лондоны олимп Их Британийн ДНБ-г ойрын 12 жилдээ 16.5 тэрбум фунт буюу 24.7 тэрбум ам.доллараар өсгөх аж. Евро мөнгөн тэмдэгт хэрэглэдэггүй учраас буурал тивийг залгих дөхсөн өрийн хямралд тус улс тийм ч их өртөөгүй төдийгүй, дэлхий нийтийг хамарсан ажилгүйдлийн буухиаг тойрч дөнгөсөн нь аз юм. Учир нь Олимпийн бүтээн байгуулалтад 267 мянган англи хүнийг дайчилсан гэх тооцоо бий. Мөн олимпийн дуулианаар барилгын салбарын үйлдвэрлэл 82, жуулчдын тоо 12 хувиар өссөн байна.
БҮРХЭГ ТААМАГ
Ер нь Лондоны олимпод Европ даяараа итгэл найдвар хүлээлгэж байгаа гэдэг нь оргүй биш байх. Цөөнгүй шүүмжлэгч энэ үйл явдлыг зөвхөн Лондон, Бээжин хоёр хотын хөгжлийн харьцуулалт биш, Ази, Европын эхлээгүй тэмц лийн цуурай, өмнөтгөл болно хэмээн харж байна. Мэдээж дээрх тоо баримтууд англичуудын тө дийгүй, европчуудын урмыг хугалаагүй, бас ч гэж нүсэр олимп болох нь гэсэн итгэл төөрүүлж буйг хүлээн зөвшөөрөх хэрэг тэй. Гэвч Английн Төвбанк олимпийн эдийн зас гийн нөлөө хүсэж байснаас бага байж мэдэхийг сануулсан нь гэнэтийн цочроо байлаа. Английн Сангийн сайд Жорж Осборне “Хямралын үед бид олимпод харьцангуй их зардал зарцуулсан. Харин үүнээс эргэж ирэх ашиг, эдийн засгийн эерэг нөлөө нь бүс нутгийн буюу Лондоны хэмжээнд өсөхөөс биш, Английн эдийн засагт тийм ч хүчтэй нөлөөлөхгүй байж мэднэ. Жишээ нь, жуулчдын тоо өсөж байгаа хэдий ч тэд зөвхөн Лондонд төвлөрч байна” хэмээн “Telegraph”-т өгсөн ярицлагынхаа үеэр дурджээ.
Үнэндээ тэр Сиднейн олимпийн жишгээс айж байгаа хэрэг. 2000 оны Сиднейн олимп Австралийн эдийн засгийг ердөө нэг хувиар өсгөсөн бол, Лондоны олимп бүхий л эрсдлийг тооцвол ердөө 0.2 хувийн эерэг нөлөө авчирна хэмээн Английн Төвбанкны ахлах эдийн засагч Дэйл мэдэгдсэн байна. Мэдээж энэ бол нөхцөл байдлыг хамаг л муу утгаар нь, гярхай бодсон тооцоо гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй байх. Тэрбээр олимп Британийн эдийн засагт ядаж 0.5 хувийн өсөлт авчирвал балансаа барих буюу боломжийн хэмээн бодож болно гэсэн.
ЛОНДОНЫ ХАЯЛГА
Гэвч Дэйл эрсдлийг хэтэрхий нарийн тооцсон учраас, зарим талд хэтрүүлсэн ч байж болох. Жишээ нь BBC-гийн мэдээлж буйгаар Лондоны олимпийн хаялгаар Шотландын эдийн засаг 2.25 тэрбум ам.доллараар өсөх тооцоо бий аж. Шот ланд бол Их Британийн бүрэл дэх үүнээс жуул чдыг хам гийн их татдаг бүсийн нэг бөгөөд Лондоныг зорьсон жуулчдын дийлэнх нь Шотландад үдлээд гарна хэмээн найдаж буйгаа нуугаагүй. Тийм ч учраас Шотланд өнгөрсөн жилүүдэд нийт 774 сая фунтын бүтээн байгуулалт, засвар шинэчлэл хийсэн байна. Мөн ойрын таамгаар энэ жил тус улсад 11 сая жуулчин ирж, 185 сая фунтын орлого оруулна хэмээн тэд тооцжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс даруй 43 сая фунтээр өссөн үзүүлэлт юм.
ЭЗЭНГҮЙДЭЛ
Лондоны олимпод найман сая, паралимт зориулан 1.5 сая тасалбар хэвлэсэн хэдий ч сүүлийн тооцоогоор олимпийн тасалбарын 82, паралимпийн тасалбарын 63 хувь нь зарагдах нь. Энэ тооцоолоогүй эрсдэл Лондоны удирдлагуудын толгойн өвчин болж байна. Шинжээчид олимпийн маркетингийг Бээжингийнхтэй харьцуулбал тун муу хийсэн хэмээн буруутгаж байгаа. Энэ ч оргүй үг биш байх. Мөн тус хотын зочид буудлуудад “эзэнгүйдэл” нүүрлэж мэдэхээр байна. Учир нь Лондон бол дэлхийн өртөг өндөртэй хотуудын нэг. Ялангуяа зочид буудал, зоогийн газрууд нь жиг тэйхэн үнэ тэй байдаг. Жишээ нь, 2-3 одтой дун даж буудлын нэг хүний өрөө нь, нэг хоногт 120-300 ам.доллар байна.
Энэ бол үүргэвчтэй аялагч төдийгүй, дундаж өртгөөр аялаж байгаа жуулчдад муу мэдээ мөн. Тиймээс жуулчдын ихэнх нь хямдхан буудал, эсвэл түрээсийн байруудад олноор шингэж байгаа тухай BBC сурвалжилсан байсан. “Оскар”-ын шагналт най руулагч Дэнни Бойлийн найруулгаар зуны XXX олимп долоодугаар сарын 27-нд хөшгөө нээж, болдгоороо л болно. Дайны жилүүдэд ч, огт мөнгөгүй байхдаа ч эв найрамдлын олимпийг зохион байгуулж ирсэн Лондон хотынхон эхлээгүй наадмын сөрөг таамгаас айхгүй байна.

No comments:

Post a Comment