May 11, 2012

Хиймэл хэмнэл


1895 онд порно-арт үүссэн нь уламжлалт гэр бүлийн харилцаанд сэв суулгахад хүргэсэн хэмээн “Сексийн хувьсгал” номын зохиогч Вильхельм Райх бичжээ. XX зууны сүүлийн хагаст энэ үзэгдэл бүр төгөлдөржиж, гэр бүлийн харилцаанд ганц биеийн жаргалыг эрэлхийлэх үзэгдэл гаарч, гэр бүлийн харилцаа ойлгомжгүй болж ирсэн аж. Гэвч аюул зөвхөн гэр бүлийн харилцаанд нүүрлэж, буруутан нь зөвхөн порно-арт биш юм гэнэ. Техник, технологийн хөгжлийн үл гүйцэлдэм хурд хүнийг хүнээс нь бүр ч ихээр холдуулж эхэллээ.
Дэнгийн гэрэлд дүүрдэг байсан гэрт чийдэн бий болсон нь хамтдаа өнгөрүүлэх цагийг хумслаж, зурагт, интернэт бүр ч даамжруулж байна. Захидал үзэглэх сэтгэл, тэр мэдрэмж, хүлээх тусмаа улам дотносох сонгодог харилцаа гар утасны эзэрхийлэлд өртөж, үр дүнд нь түргэн илгээгддэг мессеж шиг богинохон настай дурлалын романсууд өрнөсөөр. Вильхельм Райхын хэлснээр XX зууны эхэн хагаст буюу гар утас, интернэт зэрэг нь бараа ч үгүй байхад гэр бүлийн салалтын хувь харьцангуй бага байсан аж.
Америкийн өсвөр насны хүүхдүүд өдөрт дор хаяж 10 цагийг цахим ертөнцөд өнгөрүүлж байна гэсэн судалгааг судлаач Том Ларс дэлгэв. Өнөө цагт энэ нь тийм ч цочирдом баримт биш. Харин анзаарвал, тэд өдрийн 10 цагийг бусдаас хол, ганцаараа байхад зарцуулж байна. Мэдээж тэр өдөрт 6-8 цагт унтдаг байж таараа. Ийнхүү хоногийн 24 цагийн ердөө наймыг нь л (ихдээ шүү!) нийгмийн харилцаан дунд өнгөрүүлдэг аж. Хүмүүс бие биенээсээ хэтэрхий их холдоод байгаагийн шалтгаан нь энэ. Та бод л доо. Өглөө ажилдаа ирэхэд тань нэг том хар дэлгэц угтана. Мэдээж эндээс дэлхий дахинд болж буй шороон түмэн мэдээллийг хүртэж болох нь давуу тал мөн. Бөмбөрцөгийн нөгөө хагаст байгаа найзтайгаа холбогдож болдогт нь бүр ч баярламаар. Гэвч ажлынхаа хамт олныг хар даа. Бүгд л таны нэг адил мөнөөх хар дэлгэцээ ширтэн, тань руу хялайх ч сөхөөгүй түчигнүүлж суугаа нь харагдах вий. Ажиллагсад үдийн хоолны ердөө ганцхан цагийг, тамхилах үедээ л царай царайгаа тод саруул харж байгаа нь хувь хүний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ч бид робот биш.
Технологийн шийдлүүд хүний бүхий л орчинд эрээ цээргүй нэвтэрснээр хувь хүнээс шаардах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Уурхайн гүнд чулуу нүдэж суугаа нэгнээс компьютерийн ард бүтэн өдөр суугаад гарах нь илүү хялбар гэж боддог учраас л бид энэ золгүй хувь тавилантайгаа эвлэрч байгаа юм. Биеийн хүчний ажлаас оюуны хөдөлмөр илүү ярвигтайг дурдаад ч яахав. Эргээд бодоход тархиа биш зүрхээ чагнаж асан тэр нийгэмд л аз жаргал, амар тайван амьдрал гэдэг жинхэнэ утгаараа байж дээ гэж харуусах юм. Солонгосын зарим бага сургуульд робот багш нар хичээл зааж эхэлсэн тухай мэдээ өнгөрсөн онд олныг шуугиулсан. Мэдээж, бидний ихэнх нь үүнийг алга ташин хүлээж авсан. Гэвч та бод доо, зүрх сэтгэлгүй хувхай төмөр таны хүүхдийн ирээдүйг зурж байна гээд. Таван нас ч хүрээгүй бяцхан хүү гар утас, компьютер гаргаахгүй сурсан нь баярлах мэдээ ерөөсөө ч биш. Таны хүүхэд гадаа найзуутайгаа тоглосноос гэртээ суугаад мөнөөх хар хайрцгийг ширтэж суухыг илүүд үзэх болсныг та анзаарсан уу? Аавыгаа гэртээ ирсэнд нь биш, гар утсаар нь тоглох боломж тохиосонд баярлаж байгаа хүүхдээ хар даа. Нэг их сүржигнэлээ гэж бүү бодоорой.
“Францын сэхээтэн гэр бүл зурагтаа ер асаахгүй юм. Зарим еврей айлд зурагт бүрч байхгүй. Учир нь тэд хүсээгүй үедээ хүсээгүй мэдээллээр тархиа цэнэглэж, үүнээсээ болж стресст орохоос сэргийлж байгаа нь энэ” хэмээн доктор Г.Нандинбилэг ярьсан. Бас өдгөө Италид суралцаж буй Э.Мөнхсайхан тэндхийн чинээлэг айлууд хотоос тосгон руу нүүдэллэж эхэлснийг ажигласан тухайгаа хэлж байв. Хөгжлийн бурангуйгаас зугатаж, өөрийгөө болон гэр бүлээ оюун санааны, технологийн дарамтаас чөлөөлж байгаа энэ алхам манайд яг эсрэгээр өрнөж байна.
“Хүмүүс технологитой хэтэрхий их танилцаж буйгаас үүдэн илүү аминчхан болж, улмаар элдэв гаж сэдлүүдийн тун нэмэгдэж эхэллээ” хэмээн Огайогийн их сургуулийн профессор Пол Миллер ярьжээ. Түүнийхээр чулуун урцанд хоноглож, чонотой хөөцөлдөж явсан балар эртний хүмүүс л жинхэнэ амар тайвнаар оршиж, түүнээс хойш байж болох хамгийн л гэсгээлт цаг хугацаа өрнөж байгаа юм байх. “Цахим эринд хэрхэн хялбар аргаар мөнгө олж болох вэ” номын зохиогч Том Чатфиельд тун ч сэнхэрч, BBC.com цахим хуудаст “Технологийн хөгжлөөс чөлөөлөгдөх нь” нэртэй нийтлэл бичжээ. Тэрбээр Пол Миллерийн ярьсантай санал нэгдэж, хүмүүсийг боломжтой бол нэг жил ч атугай компьютер, гар утас, таблет хэрэглэхгүй байхад уриалжээ. Мэдээж энэ бол үл бүтэх санаа. Гэхдээ ийм санаа гаргаж байгаа нь сайхан л юм.
Робот багшаар хичээл заалгаж, хиймэл хүүхэнтэй хурьцаж, интернэтээр роман уншиж, эргэн тойронд маань мод биш төмөр олширсон энэ нийгмийн сайхан нь чухам хаана байна вэ?

1 comment:

  1. Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ...
    (1) Бүх төрлийн хайр дурлал. (2) салахаа болих. (3) Үржил шимгүй болох.

    ReplyDelete