May 8, 2013

ӨВӨРМОНГОЛ ЗАЛУУСААС МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ ХАНДСАН МЭДЭГДЭЛД ӨГҮҮЛЭХ НЬ

“Өвөрмонгол залуусаас Монгол Улсын ахан дүүстээ хандаж дараах мэдэгдлийг хийж байна”. (мэдэгдлийг бүрэн эхээр нь буулгав)
НЭГ: СОЁЛЫН ӨВИЙН ТУХАЙ.
Сүүлийн хэдэн жил Хятадын Засгийн газраас зохион бай гуулалттайгаар монгол үндэстний соёлын биет болоод биет бус өвийг сэргээн засварлах, хамгаалах гэсэн нэрээр Хятадын соёлын өв болгон дэлхийн соёлын өвд бүртгүүлэх нь ихэслээ. Үүний далд санаа нь Монгол Улсын иргэд ба өвөрмонголчуудын дунд яс хаях, үл ойлголцох, үзэн ядах үзэл, сэт гэлгээг дэврээх санаа агуулж байна гэж бид үзэж байна. Өвөр монголчууд бид хэзээд Монгол Улсдаа ээлтэйн дээр хэзээ ч соёл, түүх, шашны үнэт өвийг Хятадын гарт атгуулах са наагүй. Хятадын Засгийн газраас өөрийн ноёрхол дор бай гаа өвөрмонгол, уйгар, төвд зэрэг үндэстнүүдийн соё- лын үнэт өвийг албадлагаар Хятад улсын соёлын биет ба биет бус өвд татан оруулсаар байна. Одоогийн байдлаар Төвд өөс арван тав, Уйгараас арван дөрөв, Өвөр монголоос арван долоон төрлийн биет бус соёлын өвийг Хятад улсын соёлын өвд хүчээр оруулсан. Улмаар олон улсын хэмжээнд хятадууд НҮБ-ын биет бус соёлын өвийн жагсаалтад 2008 онд Өвөрмонголоос уртын дууг, 2009 онд Төвдийн цамыг Хятад улсын нэрийн өмнөөс бүрт гүүлээд зогсохгүйн дээр хамгийн ичгүүр сонжуургүй нь 2009 онд монгол хөөмийг өвөрмонголчуудын нэрийг өмн өө барин Хятадын нэрийн дор НҮБ-ын биет бус соёлын өвд бүртгүүлсэн байна. Энэ бол нанхиад хүмүүсийн жинхэнэ хорт санаа, Хятад улсын ичгүүргүй бузар үйлдэл юм. Монголчууд бидний дунд яс хаяж, хагалан бутаргах зорилготой энэхүү үйлдлийг монгол хүний саруул ухаандаа тунгааж болгоомжлогтун, монголчууд аа. Иймд тусгаар Монгол Улсын эрх чөлөөт иргэн та бүхэн сонор сэргэг байж, түүх соёлын үнэт өвөө нандигнан хамгаалж, яаралтайгаар олон улсын байгууллагуудаар баталгаажуулж авна уу...”
Өвөрмонгол залуу 2013.05.01-нд дээрх дүрс бичлэгийг хийсэн байна. Өөрийн нэр усыг хэлэлгүй, харин “Өвөрмонгол залуусаас Монгол Улсын ахан дүүстээ хандсан мэдэгдэл” гэж ерөнхийлжээ.
Ийм нэгэн мэдэгдлийг энэ сарын 1-нд “Youtube” цахим хуудаснаа тавьсан байна. Үүнийг Өвөрмонголынхоо далбааны өмнө зогсоод, монгол хувцас сэлтээ өвч бүрэн өмссөн нэгэн эр өвөрмонголоор дуудан уншиж, бичлэг хийсэн байх бөгөөд өөрийн нэр усыг хэлэлгүй, харин “Өвөрмонгол залуусаас Монгол Улсын ахан дүүстээ хандсан мэдэгдэл” гэж ерөнхийлжээ. Дээр сийрүүлсэн нь мөнөөх мэдэгдлийн эхний хэсэг. Энэхүү бичлэгийг үзсэн нэгэн найз минь “Хойд ээж дээрээ байгаа хүүхэд төрсөн аавдаа захидал бичиж байгаа мэт...” гээд санаа алдав. Хэдийгээр дэлхий даяаршиж, интернэт ертөнц дэлхийг төвөггүйхэн нэгтгэж, хавтгай болгож буйн жишээг бид өдөр бүр хардаг ч хил гэх хэцэлсэн төмөр торны цаана аж төрж буй элэг нэгт монголчуудынхаа амьдралыг хэр зэрэг мэдэх вэ. Ер нь элэг санаж тэдний тухай сэтгэл зовнидогсон бил үү?!
Хоёр Солонгос дайтахаас наагуур болж, бужигнаж бай гаа тухай манай хэвлэл мэ дээл лээр ойрд бишгүй мэдээл сэн. Бид ч хоорондоо санал, сэт гэгдлээ хуваалцан, хэ лэл цээд байгаа. Харин үнэн начиртаа бид тэдэнтэй хувь заяаны ижилхэн эргүүлэгт бий биш үү. Солонгос улс хойд, өмнөд гэж хуваагдсан шиг бид хэдэн зууны өмнөөс Ар, Өвөр Монгол болж, хилийн хоёр талд амьдарч байна. Солонгосчуудаас ялгаатай нь хоорондоо дайсагналцан, хүйтэн зэвсэг өрөхдөө тулж өсөрхдөггүй, бид. Нэг нь тусгаар тогтнож, ардчилал, эрх чөлөөт байдлаараа Азидаа төдийгүй дэлхийд манлайлж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж, хурлыг нь нутагтаа зохион байгуулж суухад нөгөө нь хойд эхийн хүүхэд мэт дуугүйхэн, хүний эрхэнд нунж дорой оршсон хэвээр. Хэлье гэвэл их л юм байдаг байх, гэвч тэд гомдож, туньсан үгсээ ил хэлдэггүй. Харин энэхүү сурвалжлагаа бэлдэх зуур санамсаргүй танилцсан Тэнэгэр маань хоёр дахь удаагаа надтай уулзахдаа санал, бодлоо нуулгүй ярихаар шийдэн, надтай уулзахыг зөвшөөрсөн билээ.
Ам халах гэж эхлээд бид юу эсийг ярив. Тэнэгэр багаасаа л рок хөгжим сонсож өссөн гэнэ. Уугуул нутаг нь Өвөрмонголын Баруун Сүнэд. Долоон настайдаа нутгаасаа гарч, дотуур байр, айл амьтны хажуу бөөрөнд амьдарсан боло хоор хөдөөгийн аж байдлын тухай нэг их мэд дэггүй гэсэн. Харин долоон настай хүүг рок хөгжимд чухам юу дурлуулсныг асуухад,
“Рок бол энэ дэлхийн хамгийн сайхан хөгжим. Хүнийг төлөвшүүлж, үзэл бодлыг нь ч хурцалдаг. Хөгжим гэдэг зөвхөн чихээр сонсож, түрхэн зуур хөгж өөд өнгөрөх юм бус. Дууны сонголтод нийгэм хүртэл нөлөөлдөг. Тануус хүнд рокийг тэр бүр сонсдоггүй байх. Харин эндхийн залуус маш их таалдаг. Яагаад гээч, бидний нийгэм адилгүй. Өвөрмонголчууд бидэнд хятадуудад дургүйлхэх үе дэндүү олон байна шүү дээ” гэж хэлээд тэр хэсэг чимээгүй болов. Дотор нь бугшсан уур хилэнг рок хөгжим хөглөж, бас үхүүл дэггүй амьдруулаад байдаг гэж тайлбарлалаа. Тэрбээр “Хурд”, “Никитон”, “Харанга”- ын дууг сонсдог, сүүлд гаргасан хэд хэдэн цом гийг нь татаад авчихаж. Хип хопыг ч бас дурлан сонсдог юм байна. Хөгжмийн тухай ярьж байснаа тэр нэг сонин мэдээ дуулгалаа. Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн зохион байгуулсан “Хамаг Монгол” тоглолтод Өвөрмонголоос Баяс галан гэдэг залуу ирж дуулс ныг та мэдэх байх. Түүнийг энд ирээд, ийм тоглолтод оролцсоныг орон нутгийн удирдлагууд нь мэдээд ихэд дургүйцсэн гэнэ. Баясгалан Өвөр монголдоо эргэж очоод л нам жим болчихсон аж.
Зүүн гар талаас хоёр дахь нь Баясаа
“Баясааг хорьчихсон гэж хүнээс дуулсан. Үнэн байх. Хоёр жилийн өмнө хип хоп дуулдаг хэдэн за луу өвөрмонголчуудаа өмөөр сөн дуу дуулснаас болж шо ронд хориг доод саяхан сул лагд сан” гэж тэр хэллээ. Энэ хүү тоглолтын талаарх сур валж лага зурагтаар цацагдаж, Хятадын цахим хуудсуудад тавигдсан боловч, Баясааг нутагтаа харьсны дараа, түүний ярьсан хэсгийг ор тас хассан байсныг Тэнэгэр олж үзжээ. Хэлэх үг байтугай дуу хуур, сонсох хөгжмийг нь хүртэл цагдаж, хорьдог ийм газар амьдрах нь түүний хувьд ял, шийтгэл шиг санагддаг гэлээ ч явъя гээд хаачихаа тэр мэдэхгүй. Багадаа бол хоёр Монгол нэгдээсэй гэж хүсэж, чөлөөтэй, эрх дураараа байж болдог Ар Монгол руу очих юмсан гэж боддог байснаа нуусангүй. Одоо бол тэр ийм үлгэрт итгэдэггүй.
“Тэнэг хүмүүс л ийм юм ярьж, өөрсдөө итгэнэ. Аль дээр үеэс нэгдэж болоогүй юм чинь одоо яаж тийм юм болох вэ. Цаг хугацаа гэж нэг юм бий шүү дээ. Хэдэн зуунаар цусыг маань угаачихсан. Өвөрмонголд 13 ястан байдаг. Тэд хоорондоо эвдрэлцэж байхад Ар, Өвөр Монгол нэгдэж дийлэхгүй. Хятад соёл биднийг хэдэн зуун жил эзэмдчихсэн, танууст бол Оросын нөлөө их байдаг гэж би сонссон. Хэл нь ч өөр, соёл нь ч өөр болчихсон байхад яах юм. Ухаантай хүмүүс бол ийм юманд хөдлөхгүй. Тэнэгүүд л харин саваагүй юм ярьж, хэдэн монголчуудыгаа хөөргөөд л байдаг” гэж ихэд дургүйлэхсэн байртай хэллээ. Тэгснээ бас л хэдэн хором огт юм ярьсангүй. “Би хоёр Монгол нэгдэнэ гэдэгт итгэдэггүй. Харин өвөр монголчууд бид багахан ч гэсэн эрх чөлөөтэй болооосой л гэж хүсдэг” гэлээ.
“Өвөрмонгол залуусаас Монгол Улсын ахан дүүстээ хандаж дараах мэдэгдлийг хийж байна.
ХОЁР: ХЭЛ АЯЛГА
Та бүхний сайн мэдэж буй гаар Хянганы нуруунаас Ал тайн нуруу хүртэлх өргөн уудам нутагт буриад, хорчин, хар чин, үзэмчин, цахар, ордос, ойрад гэх мэт монгол үндэсний ястнууд өөр өөрсдийн соёл, аялга дуудлагаараа монгол хэмээх агуу соёлыг чи мэн оршсоор ирсэн билээ. Өвөрмонголчууд бид босоо монгол бичгээ хадгалж, олон ялгаатай монгол хэлээр хоорондоо харилцдаг. Түүхэндээ монголчууд ийм л бай сан, ийм ч байсаар байх бол но. Хэл аялга бол тухайн үндэст ний гарал үүсэл, байгаль орон, хэл бичгийн язгуур нэршлийг зөв хадгалан үлдэх соёлын чухал өв юм. Энэ талаар дэлхийн тэргүүлэх ардчилалтай Норвег, Швед, Дани зэрэг улс онцгой анхааран дэмжиж хамгаалдаг. Гэтэл монгол үндэстний дунд энэ нутгийн аялгыг ихэд шоолон гадуурхах нэгэн хэвшил, төв аялга руу шахах бодлого эрчимжиж байна. Энэ бол Монгол шиг их газар нутагтай, агуу түүх, соёлтой үндэстний хувьд байж боломгүй буруу асуудал юм. Бид соёлын хувьд тэлж, дархлаажуулж байх ёстой болохоос биш хямгадаж явцуу байж болохгүй. Өвөрмонголд 1990 оноос хойш монгол бага сургуулиудыг хятадууд төрийн хүчээр хааж, монгол хүүхдүүдийг хятад сургуульд хүчээр элсүүлж байна. Энэ бол өвөрмонголчууд бидний дунд маш их аюул болж, монгол хүүхдүүд эх хэлээрээ ярьж бичих нь илтдээ багасаж, аюулын дохио болж байна. Үүнийг ажигласан Өвөрмонголын сэхээтн үүд идэвхийлэн санаа санаачилга гаргах боловч тэр бүртээ Хятадын цагдаа, хүчнийхэнд баригдаж байна. Иймд үнэн бодит нөхцөлийг Монгол Улсын ах дүү нар үнэн бодитоор хүлээн авч, уужуу хол ухаан, халуун сэтгэлээр бидэнд тусална уу. Монгол Улсын сэхээтнүүд, боловсролын мэргэжлийн байгууллагууд монгол хэл, аялга, эх сэтгэхүйгээ хамгаалахын төлөө өвөрмонголчууд бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Иймд, эзэн богд Чингис хааны “Даян дэлхийг төвшитг өн засъя гэхүл даяар олон иргэдийг хураан эетүүлэх тун. Дэлхийн хүн болгоныг эетүүлэх бол далай их сэтгэл итгэлийг олохтун” гэсэн агуу сургаалыг санахтун...”
Тэнэгэр Монголд очиж үзэх гэж их боддог, чадвал хоёр жилийн дараа явахаар төлөвлөж байгаа гэсэн. Улаанбаатарт бол өөрт нь үзэх юм байхгүй, харин хөдөө нутгаар нь явж, шавайгаа ханатал тэнэхсэн гэсэн бодолтой гэнэ. Саяхнаас хувийн бизнес эрхлэх болсон учраас санхүүгийн хувьд бэрхшээл байна гэж учирласан. Энд ирсэн монгол оюутнуудтай ойр харилцдаг болохоор Монголд очиж амарвал газардахгүй, бас ч гэж хэдэн өвөрмонгол найз нь байдаг учраас санаа зовохгүй байгаа аж. Энхээ гэж найз нь саяхан аавыгаа хагалгаанд оруулах гээд Монгол руу явсан, түүнд тамхи сэлтээс эхлүүлээд ойр зуурын монгол хүнс, бараа захисан тухайгаа ч ярив. Хятадын анагаах ухаан, эрүүл мэндийн салбар сайн хөгжсөн атал яагаад заавал Монгол руу явж байгаа юм бэ гэж асуувал “Манай найзын хоёр ч садан нь Бээжингийн эмч нарт алуулсан юм аа” гэж шуудхан хариулав. Түүний хятад хүмүүст дургүй, хятад хүнс, бараа хэрэглэхээс цааргалдаг бас нэг шалтгаан нь энэ юм билээ.
-Хятадын дуучин Гуа Шунь Сан гэх нөхрийг хараасан пост та өчигдөр “WeChat”-даа бичсэн байна лээ. Ямар учиртай юм?
-“Монголчуудад ямар ч урлагийн мэдрэмж байдаггүй. Бээжин хотыг соёлгүй, бүдүүлэг хүмүүс их ургүй байгуулсан” гэж тэр нөхөр ярьсан байна лээ. Бээжин хотыг манай Хубилай хаан байгуулсан биш юм уу. Бид нар их эгдүүцэж, манайхны зарим нь тэр хүнтэй уулзаж, хатуухан ярина гээд л сагсуураад байгаа. Утас, машиных нь дугаарыг олчихсон, гэрийнх нь хаягийг ч мэдэж авсан байна лээ. Харин саяхан анх удаа хятад хүн өөрийн улсаа харааж ярьсан нэвтрүүлэг би үзсэн. Тэр ярихдаа, “Хятадын урлаг гэж юм байгаагүй, бидний өөрийн гэж өмчлөөд байгаа бүхний ихэнх нь нутгийн захаас, жижиг үндэстнүүдээс авсан юм” гэсэн. Тийм шударга хятад хүнийг би урьд нь хараагүй. Мөн тэр хүн хятадууд яг жоом шиг, хаа явсан газраа хүмүүст доромжлуулж, ад шоо болдог гэсэн байсан.
-Овоо зоригтой хүн юм гээч.
-Гэтэл одоо хятадууд ч биднийг соёлгүй гэж доромжилж байна. Ёстой нэг тоглож байгаа юм шүү, “Fuck!”. Хятадууд гэхдээ хулчгар. Залуучууд нь монголчуудыг хараад шээсгүй болтлоо айдаг шиг засаг нь монголчуудыг нэгдэхээс үхтлээ эмээдэг. Нэгдвэл Хятадыг байтугай дэлхийг самарна гэдгийг мэддэг болохоор тэр байх. Даанч одоо тийм юм байхгүй биз дээ. Намайг оюутан байхад оюутны хотхонд өвөрмонгол найман оюутан суудаг ганцхан дотуур байртай, бусад нь бүгд хятадууд мөртлөө биднээс үхтрээ айдаг байсан. Бид нар руу төв сайхан харцаар харахгүй бол зодуулна, нэг юань өг арван юанийн юм захичихаад, хариулт нь авчраарай гэхэд хятад оюутнууд юу ч хэлэхгүй аваад л ирдэг. Гоё байлаа. Одоо харин тийм юм байхгүй болсон шиг байна. Нэг удаа манай дотуур байранд цагдаагийнхан, “Одон” телевизийн сурвалжлагчид ирээд, бөөн юм болсон. Монголчууд даварч байна гээд л... Бид хэдий цөөхүүлээ ч гэсэн монгол хүн бүрийн дотор оргилсон их омголон чанар байдаг. Тэрийг бид бий болгоогүй, цуснаасаа заяасан юм. Гэвч монгол хүний уг сүнс нь алга болсон шиг санагддаг. Ар, өвөр ялгаагүй.
-Таныг монголчуудтай ойр байдаг, цахим хуудсаар дамжуулан үндсэрхэг юм ярьдаг гээд цагдаа, цэргийнхэн мөрд өж, хавчдаг уу?
-Би тэрнээс айдаггүй ээ. Харин ганц л юмнаас айдаг. Тэрийг гэхдээ хэлчихвэл би Ар Монголд очиж чадахгүй болчихно. Миний өөр бас юунаас айж байгааг чи мэднэ үү. Хүүхэдтэй болчихвол ийм нийгэмд, энэ газар яаж түүнийгээ өсгөнө дөө гэж. Би ойрд энийг л бодож байна, хариу нь даанч олдохгүй юм. Өвөрмонголд төрсөн нь нэг талаар миний хохь гэлээ ч би үхэж бас болохгүй. Энэ газрыг, хятадуудыг үзэн яддаг ч гэлээ энд амьдраад байдгийн маань учир ийм...Fuck!
“Өвөрмонгол залуусаас Монгол Улсын ахан дүүстээ хандаж дараах мэдэгдлийг хийж байна.
ГУРАВ: БАЙГАЛЬ ОРЧИН БА НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ
Өнөөдөр Өвөрмонголын 4.5 сая монголчуудаас 1.1 сая нь мал маллаж, монгол ахуйгаар амьдарч байна. Гэвч тэдний амьдарч байгаа орчинд, малын бэлчээрт хятадууд ихээр халдаж, тариалангийн талбай болгон, суурин газар руу шахах зэргээр өдрөөс өдөрт дарамталж байна. Хятадууд Өвөрмонголын газар нутгийг бүрэн судалж, дэлхийд нэр бүртгэгдсэн 140 гаруй нэр төрлийн ашигт малтмалаас 100 гаруй зүйлийнх нь байршил байрлал, нөөцийг тогтоож, богино хугацаанд ухаж, дээрэмдэх гэж улайран шунаж байна. Өвөрмонголд 13 газарт газрын тос, байгалийн хий олборлож, 860 гаруй уурхай ашиглаж, газрын ховор элемент, алт, төмрийн хүдэр, зэс, мөнгө зэргийг олборлож, тэр хэмжээгээр байгаль, бэлчээр, газар нутгийг урьд өмнө байгаагүйгээр устгаж байна. Үүнийг дагаад Өвөрмонголын олон газар химийн болон хүнд үйлдвэр, цахилгаан станцууд олноор баригдаж, агаарын бохирдол, ундны ус хөрсний бохирдол, цөлжилт, хятад иргэдийн шилжин суурьших нь гамшгийн хэмжээнд хүрч байна. Хятадын цагаачдын тоо 30 сая хол давсан. Цаашид Өвөрмонголын 100 гаруй км талбайгаас 200 тэрбум тонн нүүрс олборлоно гэж шуналтаж байна. Энэ хэмжээгээр монгол соёл ахуй, удмын сан бохирдож, монгол хүн монгол нутагтаа тайван, эрүүл суух боломжгүй болж байна. Энэ гамшгийг монгол нутгийн ард түмэн минь бүү давтаарай. Хятадуудын шуналаас болгоомжлохтун. Уул уурхай, ус мөрнөө ухаалгаар ашиглаж, байгаль орчин, монгол ахуйгаа хайрлан болгоомжтой байгаарай. Өчигдрийн өвөрмонголчуудын үзсэн туулсан зовлон өнөөдөр Монгол Улсыг дайрч болохгүй. Монгол хүний гал голомт эрүүл оршиж, монгол хүний мэлмий ухаан саруул цэлмэг байх болтугай. Монгол Улс нь нийт монгол үндэстний эв нэгдэл, эрх чөлөө, тусгаар тогтнолыг монгол цусаараа даллан дуудаж, итгэл сэтгэл, зүтгэлийг үзүүрлэн ирлэж, монгол түмнээ нэгтгэн нэгдүүлэх болтугай.
2013 оны тавдугаар сарын 1.
Үргэлжлэл бий.

1 comment:

  1. Нэгийг бодогдуулам..

    Үнэндээ дэлхийд хамгийн өрөвдөлтэй үндэстэн еврейчүүд байлаа. Тэднийг нацистууд хядаж, гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн. Гэтэл тэд одоо өөрийн гэсэн газар нутаг, хил хязгаартай оршин тогтнож байна. Харин солонгос улсын хувьд одоо хамгийн өрөвдөлтэй байдалд байгаа. Үндэстнийхээ хувьд биедээ өширхөн дайтна гэдэг хамгаас харамсалтай бус уу?

    Гэтэл энэ нийтлэлийг уншаад тэднээс ч өрөвдөлтэй бас нэг үндэстэн байгааг олж харав. Дэлхийгээр нэг хэрэн тэнэсэн монголчууд..
    Зарим нь хятадын өвөрт, зарим нь оросын бөөрөнд, бас нэг хэсэг нь газар дундын тэнгист гэх мэт хэрэн бэдэрсэн хэдэн монголчууд.

    Тэнэгэр л хэлсэн болохоос үнэн үг. Бид хэзээ ч эргэн нэгдэж чадахгүй л болов уу? Магад ойрын 100 жилдээ лав чадахгүй.

    ReplyDelete